Онцлох мэдээ: 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар гол мөрний мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-35 см нимгэрч , мөсний үзэгдэл идэвхижиж, мөсний нягт багасан мөс хэврэгшиж байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг  онцгойлон анхааруулж байна. Мөн түүнчлэн Монгол орны нийт газар нутгийн 38 хувь нь цастай байгаа ба агаарын температур нэмэгдэхийн хэрээр  гол мөрний сав газар дахь цас, мөс болон өндөр уул, ой модтой, нар бага тусдаг газруудад үлдсэн  цас хайлж шар усны үер буух нөхцөл бүрдэх тул шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.  

Өнгөрсөн хоногт зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурлаа

Өчигдөр өдөр ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Алтай Таван богд, Завхан голын эх,  Тэс голын хөндийгөөр -28...-34 градус, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -15...-21 градус, бусад нутгаар  -7...-14 градус хүйтэн байв.  

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -36...-43 градус, бусад нутгаар хүйтний эрч суларч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -26...-32 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай эхнэр газраар -14...-19 градус, бусад нутгаар -20...-25 градус хүйтэн хонов.
Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар секундэд 5-10  метр,  төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурсан байна.
Өнгөрсөн хоногт цас ороогүй. Салхи 5-10 м/с. Хүйтний бага зэрэг эрч суларч өдөртөө -14...-16 градус, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -29...-31 градус, бусад хэсгээр -23...-25 градус хүйтэн байв.
 
 
<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2019/04/18

23 цаг

9 48
O
CF
Үзэгдэлгүй
5 м/с

ӨНӨӨДӨР - 2019/04/18

15 59
O
CF
Багавтар үүлтэй

10 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store