Өнөөдөр ихэнх нутгаар халах тул наршихаас сэргийлээрэй

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орж, өдөртөө ихэнх нутгаар хална.

 2020 оны 07 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

   Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутгаар 15-20 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 20-25 градус, говийн бүс нутгаар 33-38 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 29-31 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 градус дулаан, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

 

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/08/06

2 цаг

19 66
O
CF
Үзэгдэлгүй
4 м/с

ӨНӨӨДӨР - 2020/08/05

26 78
O
CF
Дуу цахилгаантай аадар бороо

9 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store