Өнөөдрийн байдлаар нийт нутгийн 10 гаруй хувь нь цастай байна

Тунадас: 30, 31-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар 0.0-4.0 мм хур тунадас орсноос хамгийн их нь Ховдын Дунд-Уст 4.0 мм, Ховд, Ховдын Чандмань, Өвөрхангайн Баруунбаян-Улаанд 3,0мм, Даланзадгадад 2,3мм,  бусад нутгаар 0.0-2.0 мм хур тунадас орсон байна.

Цасны зузаан: Өнөөдрийн байдлаар нийт нутгийн 10 гаруй хувьд нь цастай байгаагаас өнөө өглөөний 08 цагийн өртөө, харуулуудын талбай дээрх ажиглалтын мэдээгээр Увсын ихэнх нутаг, Завханы хойд, Хөвсгөлийн баруун хэсгээр өмнөх хоногоосоо 3-4 см-ээр цасны зузаан багасч 1.0-30.0 см зузаан цасан бүрхүүлтэй болсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Малчин, Хяргас 30.0 см, Завханы Баянтэс 26.0 см, Увсын Зүүнговь, Завханы Тэсэд 20-22 см, Увсын Улаангом, Түргэн, Тэс, Баруунтуруун,  Завханы Ярууд 14-18 см, Увсын Давст, Сагил, Завханы Тосонцэнгэл, Баянхайрхан, Их-Уул, Түдэвтэй, Хөвсгөлийн Жаргаланд 4.0-12.0 см зузаан цастай, бусад нутгаар цасгүй  байна.

Агаарын хамгийн их температур: Өнгөрсөн 7 хоногийн эхээр хүйтэн байж, хугацааны дунд үеэс дулаарч Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр -4.....-10 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр +3....+11 градус,  говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнодын тал нутгаар +17...+22 градус, бусад нутгаар +12...+17 байв. 

Агаарын хамгийн бага температур: Өнгөрсөн 7 хоногт хугацааны эхээр хүйтэн байж, хугацааны дунд үеэс бага зэрэг дулаарч шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -20...-28 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голуудын хөндийгөөр -14...-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3.....+5 градус, бусад нутгаар -5...-12 градус хоносон байна. 

Cалхи: Ихэнх нутгаар секундэд 6-11 метр, говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурсан байна. 

Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн 7 хоногт  хур тунадас ороогүй. Салхи  секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -9...-14 градус, бусад хэсгээр -2...-9 градус, өдөртөө дулаарч  +10.....+18 градус байлаа.

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/05/25

11 цаг

14 57
O
CF
Үзэгдэлгүй
5 м/с

ӨНӨӨДӨР - 2020/05/25

18 64
O
CF
Үүл багаснa

9 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store