Онцлох мэдээ:         7 дугаар сарын 11-ны өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуурын усны түвшин олон жилийн дунджийг 10-50 см  зарим голууд үерийн түвшинг 5-45 см даван хүчтэй үерлэж байна. Тухайлбал: Сэлэнгэ мөрөн Тосонцэнгэл сум орчимд болон Хангай нурууны  арын Идэр, Чулуут, Урдтамир, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Ерөө, Туул, Тэрэлж, Улиастай, Сөгнөгөр, зүүн хажуугийн Хэрлэн гол Мөнгөнморьт сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 20-45 см нэмэгдэж, Тэрэлж, Сөгнөгөр, Улиастай, Хэрлэн, Түргэн болон Ховд гол Мянгад сум орчимд үерийн түвшинг 5-45 см даван хүчтэй үерлэж байна. 7 дугаар сарын 12-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 40 см нэмэгдэж , үерийн түвшинг 30 см, Ерөө гол Дулаанхаан сум орчимд 20 см Сэлэнгэ мөрөн Хутаг сум орчимд 20 см , Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд 5 см тус тус нэмэгдэнэ. Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон  анхааруулж байна. Наадмын өдрүүдэд ихэнх нутгаар түр зуурын усархаг бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд нэмэгдэж, үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух  нөхцөл бүрдэнэ. Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтэс                                                                        2020-07-11

Өнгөрсөн 7 хоногт 0.0-30.3 мм бороо, нойтон цас орсон байна

 

2020 оны 05 дугаар сарын 11-ний 08 цагаас 05 дугаар сарын 18ы 08 цаг хүртэлх

7 хоногийн цаг агаарын тойм

Тунадас:  баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, зүүн аймгуудын ихэнх нутгаар 7 хоногийн нийлбэр тунадасны хэмжээгээр 0.0-30.3 мм бороо, нойтон цас орсон байна.

Агаарын хамгийн их температур: 11-14-ны өдрүүдэд ихэнх нутгаар 1-11 градусаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөлиийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн Бэлчир орчим, Идэр голын хөндийгөөр +17...+22 градус Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говь, Дорнод-Дарьгангын тал нутгаар +30...+35 градус бусад нутгаар +23...+28 градус хүрч халсан байна. 15-наас нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагастаа 1-24 градусаар хүйтэрч Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +2...+8 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн зүүн хойд хэсгээр +8...+13 градус, Хөвсгөл, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эхээр +12...+19 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор +24....+32 градус, бусад нутгаар +18...+23 градус байв.

 

Агаарын хамгийн бага температур: Хугацааны эхээр/12-14-нд/ ихэнх нутгаар 1-10 градусаар дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Ерөө, Тэрэлж, Улз голын хөндийгөөр -4....+2 градус, Увс нуурын хотгор, говийн бүс нутгаар +11...+17 градус, бусад нутгаар +4...+10 градус байв. 15-наас нутгийн хойд хэсгээр, цаашдаа нийт нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эгь-Үүр, Орхон-Сэлэнгийн сав газраар -3...-9 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр -2...+4, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор +11...+16 градус, бусад нутгаар +3...+10 градус байв.

Cалхи: 12-нд нутгийн зүүн хагаст, говь тал хээрийн нутгаар 18-24 метр, зарим үед түр зуур секундэд 28-33 метр, 16,17-нд баруун аймгуудын өмнөд, төв, говь, зүүн аймгуудын нутгаар секундэд 15-21 метр, түр зуур секундэд 23-27 метр хүрч хүчтэй цасан болон шороон шуурга шуурсан байна. Бусад хугацаанд секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч салхилсан байна.

Улаанбаатар хот орчмоор: 14-15-нд 0.3-1.0 мм бороо, нойтон цас орсон байна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 14-16-нд секундэд 12-14 метр, зарим үед секундэд 18-21 метр хүрч хүчтэй шороон болон цасан шуурга шуурав. Хугацааны эхээр /11-14-нд /шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор +0...+2 градус, бусад хэсгээр +9...+11 градус, өдөртөө +23...+25 градус, бусад хугацаанд сэрүүсч шөнөдөө -2...-4 градус, өдөртөө +3...+5 градус байлаа.

 

 

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/07/11

17 цаг

21 69
O
CF
Үзэгдэлгүй
2 м/с

ӨНӨӨДӨР - 2020/07/11

22 71
O
CF
Бага зэргийн бороо

7 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store