Онцлох мэдээ: 2021-оны 4 дүгээр сарын 2-ны байдлаар манай орны ихэнх гол, мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй байгаа хэдий ч гол мөрний дунд болон адгаар мөс аажмаар хайлж, харз, тошин үүсэх, мөс харлах , мөсөн дээгүүр ус урсах, мөс байрандаа хайлах зэрэг үзэгдэл ажиглагдаж мөс хэврэгшин нимгэрч байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. ГУСХ 2021-04-02

Өнгөрсөн 7 хоногт цасан шуурганы аюултай үзэгдэл ажиглагдлаа

2021 оны 02 дугаар сарын 22-ны 08 цагаас 03 дугаар сарын 01-ний 08 цаг хүртэлх 7 хоногийн цаг агаарын тойм

Өнгөрсөн 7 хоногт зарим газраар хүчтэй цасан шуурганы аюултай үзэгдэл ажиглагдлаа. Тодруулбал, 26-нд Завхан аймгийн нутгийн зүүн өмнөд хэсэг, Говь-Алтай аймгийн нутгийн хойд хэсэг, 27-нд шилжих шөнө Хэнтий аймгийн нутгийн хойд хэсэг, Төв аймгийн нутгийн зүүн хэсгээр салхи секундэд 14-16 метр, зарим үед секундэд 20 метр хүрч цасан шуурга шуурч цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна. 27-ны өдөр Сүхбаатарын нутаг, Өмнөговийн зүүн хэсэг, Дорнодговь, Дорнодын өмнөд хэсгээр салхи секундэд 12-15 метр хүрч, цас орж, цасан шуурга шуурсан байна.

Хур тунадас: Өнгөрсөн 7 хоногт ихэнх нутгаар 0.0-6.0 мм цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Говь-Алтайн Баян-Уулд 6.0 мм, Алтайд 5.0 мм, Өмнөговийн Ханбогдод 5.0 мм, Өвөрхангайн Хархоринд 4.4 мм, Завханы Улиастай, Ховдын Алтайд 4.0 мм, Баян-Өлгийн Даянд 3.5 мм, Говь-Алтайн Жаргалант 3.4 мм, Өвөрхангайн Баят-Өлзий 3.2 мм, бусад хэсгээр 0.0-3.0 мм цас орсон байна.

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр  Завхан, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх нутаг, Баян-Өлгий, Архангайн баруун хэсэг, Увс, Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Булганы хойд хэсэг, Ховд, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн зүүн хэсгээр 1-20 см зузаан цасан бүрхүүлтэй байна. Үүнээс хамгийн их нь Сэлэнгийн Бугант, Хөвсгөлийн Цагааннуурт 20 см, Сэлэнгийн Хүдэрт 19 см, Завханы Баян-Уул, зузаан цасан бүрхүүлтэй байна.

Агаарын хамгийн их температур: 22-ноос 25-ныг хүртэл ихэнх нутгаар дулаарч Увс нуурын хотгороор -10...-15 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Орхон, Сэлэнгэ, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -1...-6 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутаг болон цас багатай, энгэр ээвэр газраар +9...+17 градус, бусад нутгаар +8....0 градус байв. 26-наас ихэнх нутгаар агаарын температур эргээд хүйтэрсэн байна.

Агаарын хамгийн бага температур: Хугацааны эхээр ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байж Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Байдраг голын хөндийгөөр 28-33 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Хараа, Туул, Тэpэлж,  Xэpлэн, Улз, Халх голын хөндийгөөр -20...-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар -1...-10 градус, бусад нутгаар -11...-19 градус байсан бол хугацааны сүүлчээр хүйтний эрч бага зэрэг чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр -33...-38 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангийн тал нутгаар -27...-32 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай, энгэр ээвэр газраар -11...-16 градус, бусад нутгаар -18...-23 градус байв.

Cалхи:  24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хагаст секундэд 15-17 метр, түр зуур секундэд 20-28 метр хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурсан байна. 

Улаанбаатар хот орчмоор: 25, 26-нд 0.2-1.0 мм цас орсон. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 25, 26-нд зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүссэн байна. Хугацааны эхээр шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -17...-22 градус, бусад хэсгээр -13...-16 градус,  өдөртөө -1...+5 градус, хугацааны сүүлээр хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -25...-27 градус, бусад хэсгээр -19...-21 градус,  өдөртөө -9...-11 градус байв.

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2021/04/11

5 цаг

-1 30
O
CF
Үзэгдэлгүй
3 м/с

ӨНӨӨДӨР - 2021/04/10

9 48
O
CF
Үүлшинэ

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store