Онцлох мэдээ: Нэгдүгээр сарын 13-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба  мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Он гарсаар мөс цөмрөх 3 тохиолдол гарч нэг хүний амь нас эрсдсэн тул ард иргэд мөсөн дээр авто машинтай зорчихгүй байх, бага насны хүүхдийг гол мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх зэргээр байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс 2020-01-13

Өнгөрсөн 7 хоногт цаг агаар тогтуун байлаа

Тунадас: 6-нд Дорнод, Сүхбаатарын нутаг, 9-нд Завхан, Төв, Сэлэнгэ, Хэнтийн зарим, 10-нд баруун аймгуудын ихэнх, 11-нд Баян-Өлгий, Завхан, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын зарим, Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Дундговийн ихэнх нутаг, 12-нд Өмнөговийн ихэнх, Завхан, Өвөрхангай, Баянхонгорын зарим газраар цас оров. Үүнээс хамгийн их нь Ховдын Байтаг, Говь-Алтайн Ажбогдод 2.0 мм, Дорнодын Халх голд 1.6 мм цас оров.

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн өртөө, харуулуудын талбай дээрх ажиглалтын мэдээгээр Увс,  Баян-Өлгий, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв, Дундговь, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын  нутаг, Дорноговийн зүүн хойд, Өмнөговийн баруун хэсгээр 1,0-30.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Завханы Баянтэст 30см, Тосонцэнгэлд 28см, Увсын Малчин, Завханы Их-Уул 27см, зузаан цастай байна. 

Агаарын хамгийн их температур: Ихэнх хугацаанд хүйтний эрч бага зэрэг чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -28...-33 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутаг -18...-23 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар -5...-10 градус,  бусад нутгаар  -11...-16  градус хүйтэн байв. 

 Агаарын хамгийн бага температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор -37...-43 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, улз, Халх голын хөндийгөөр -30...-36 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -15...-21 градус, бусад нутгаар -22...-28 градус  хүйтэн хоносон байна.

Cалхи: Өнгөрсөн 7 хоногт ихэнх нутгаар секундэд 3-8 метр, говь, талын нутгаар секундэд 8-13 метр хүртэл ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн 7 хоногт 9-ний өдөр 0.0 мм цас орсон, Хугацааны эхээр Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -26...-31 градус, бусад хэсгээр -21...-25 градус, өдөртөө -11...-15 градус, хугацааны сүүлчээр хүйтний эрч бага зэрэг чангарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -32...-34 градус, бусад хэсгээр -26...-29 градус, өдөртөө -16...-18 градус хүйтэн байв.

<< Буцах
Улаанбаатар - 2020/01/18

17 цаг

-15 5
O
CF
Утаа
2 м/с

ӨНӨӨДӨР - 2020/01/18

-13 8
O
CF
Үүл багаснa

7 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store