Онцлох мэдээ: Арваннэгдүгээр сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч мөсний зузаан 2019 оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-35 см нимгэн, мөсний зузаан голын нийт уртын дагууд харилцан адилгүй байгаа ба  мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс                                                                                                                           2020-11-21  

Өнгөрсөн 7 хоногт Хэнтий аймгийн өмнөд хэсгээр 15-21 мм нойтон цас орж цаг агаарын гамшигт үзэгдэл ажиглагдлаа

2020 оны 09 дүгээр сарын 28-ны 08 цагаас 10 дугаар сарын 05-ны 08 цаг хүртэлх

7 хоногийн цаг агаарын тойм

Тунадас: Өнгөрсөн 7 хоногт ихэнх нутгаар бороо, цас орсон байна. Үүнээс нийлбэр тунадасны хэмжээгээр  0.1-45.0 мм  бороо, нойтон цас орсноос хамгийн их нь Хэнтийн Гурванбаянд 45.0 мм, Төв аймгийн Нөхөрлөл, Батсүмбэр, Зуунмод, Бүрэн, Багануур,  Өвөрхангайн Хархорин, Баянхонгорын Шинэжистэд,  26.0-31.1 мм, Баянхонгорын Баянговь, Төв аймгийн Өндөрширээт, Эрдэнэ, Баянчандмань, Мөнгөнморьт, Улаанбаатар, Тэрэлж, Булганы Рашаант, Хэнтийн Өндөрхаан, Өмнөдэлгэр, Өвөрхангайн Хужирт, Дорнодын Чойбалсан, Архангайн Өлзийт, Сүхбаатарын Мөнххаанд 20.0-25.0 мм бороо, нойтон цас орсон байна.

Өнгөрсөн 7 хоногт орсон ахиухан хэмжээний нойтон цас орсноос ихэнх нутгаар, ялангуяа баруун, төв, зүүн аймгуудын нутгаар цасан бүрхүүлтэй болсон. Цасан зузаан Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Архангайн ихэнх, Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Төв аймгийн зарим газар, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Хэнтий, Дорнодын хойд, Сүхбаатарын өмнөд хэсгээр 1-24 см зузаан цасан бүрхүүл тогтсоноос хамгийн зузаан нь Төв аймгийн Эрдэнэсант 24 см, Булганы Рашаант 12 см, Баян-Агт 9 см, Өвөрхангайн Хархорин 10 см, Хөвсгөлийн Хатгал 8 см, Архангайн Хангай 7 см, бусад нутгаар 1-6 см зузаан цастай байна.

Агаарын хамгийн их температур:  Хугацааны эхээр буюу 29, 30-нд нутгийн баруун хагаст, бусад хугацаанд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -6...+2 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн саваар +9...+14 градус,  бусад нутгаар +3...+8 градус байв.

Агаарын хамгийн бага температур:  Хугацааны эхээр зүүн аймгуудын нутгаар, бусад хугацаанд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -22...-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3...+5 градус,  бусад нутгаар -12...-4 градус хоносон байна.

Cалхи: Салхи ихэнх хугацаанд 8-13 м/с, 29-нд Алтайн уулархаг нутгаар, 30, 10-р сарын 1, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар, 2,3-нд говь, тал, хээрийн нутгаар, секундэд 16-18 метр, зарим үед түр зуур 32 м/с хүрч хүрч ширүүссэн байна.

 

Улаанбаатар хот орчмоор: 30-нд 13.0-20.0мм, 10-р сарын 1-нд 0.0-.0.3 мм, 3-нд 0.0-0.4 мм бороо, нойтон цас орсон, бусад хугацаанд хур тунадас ороогүй. Салхи ихэнх хугацаанд  секундэд 7-12 метр, 30, 10-р сарын 1-нд секундэд 14-16 метр хүрч ширүүссэн. Шөнөдөө 30-нд +1...+3 градус, бусад хугацаанд Яармаг-Сонгины орчмоор -12...-5 градус, бусад хэсгээр -9...-2 градус, өдөртөө 28, 29-нд +10...+16 градус, 30, 10-р сарын 4-нд +3...+6 градус, бусад хугацаанд -3...+2 градус байлаа.

Үргэлжлүүлээд та бүхэнд 9 дугаар сарын 30, 10 дугаар сарын 1-нд ажигдлагдсан Цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээлэл: 

30-ны өдөр Төв аймгийн нутгаар 10.0-30 мм, Өвөрхангай аймгийн нутгийн хойд хэсгээр 11.0-19.0 мм, нийслэл хот ормоор 11.0-21.0 мм, Булганы өмнөд хэсгээр 5.0-13.0 мм нойтон цас орж цаг агаарын гамшигт үзэгдлийн хэмжээнд, Архангайн  аймгийн нутгийн зүүн хэсгээр 5.0-7.0 мм нойтон цас орж  цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна.Салхи Баянхонгорын өмнөд хэсгээр 15-20 м/с, Өмнөговь аймгийн нутгийн баруун хэсгээр 15-25 м/с, Өвөрхангайн өмнөд, Дундговийн нутгаар15-20 м/с хүрч цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна.

10-р сарын 1-ны шөнө төв аймгийн нутгаар 0.5-7.0 мм цас орж салхины хурд 10-18 м/с, Дундговь аймгийн нутгийн хойд хэсгээр 0.0-1.0 мм цас орж салхины хурд 13-20 м/с хүрч цасан шуурга шуурч цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд, Хэнтийн өмнөд хэсгээр 15-21 мм нойтон цас орж цаг агаарын гамшигт үзэгдэл, Дундговь аймгийн нутгийн зүүн хэсгээр салхи 15-22 м/с хүрч цаг агаарын аюултай үзэгдэл ажигладлаа.

 

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/11/24

23 цаг

-8 17
O
CF
Үзэгдэлгүй

0 м/с

ӨНӨӨДӨР - 2020/11/24

-7 19
O
CF
Цас

6 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store