Өнгөрсөн 7 хоногт Улаанбаатар хотын Өлзийт хороололд 110,0мм бороо орсон байна

Тунадас: 8 дугаар сарын 5 болон 11-нд ихэнх нутгаар, 6-нд баруун болон зүүн аймгуудын нутгаар, 7,8-нд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орлоо. Түүнчлэн 9-нд төв, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орж долоо хоногийн нийлбэр хэмжээгээр 0.1-110,0 мм тунадас орсноос Улаанбаатар хотын  Өлзийт хороололд 110,0мм, Буянт-ухаад 99,0мм, Өвөрхангайн Баян-өндөрт 97,0мм, Төв аймгийн Баян-өнжүүлд 96,0мм бороо орсон байна.  

Агаарын хамгийн их температур: 8-нд баруун аймгуудын нутгаар, 9-нд төв, говийн аймгуудын нутгаар, 10,11-нд ихэнх нутгаар өдөртөө халж Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгэ, Туул голын сав газраар +33...+39 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар  +19...+25 градус, бусад нутгаар +26...+32 градус дулаан байв. 

Агаарын хамгийн бага температур: 5-7-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн баруун хэсгээр, бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүссэн ба Монгол-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 0...+5 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар +12...+17 градус, бусад нутгаар +6...+11 градус хоносон байна.

Cалхи: Ихэнх нутгаар 6-11 м/с , дуу цахилгаантай түр зуурын борооны өмнө 16-21 м/с хүрч ширүүссэн байна. 

Улаанбаатар хот орчмоор: 5-ны өдөр 6,0-44,0мм, 9 болон 11-ний шөнө 11,0-20,0 мм дуу цахилгаантай усархаг аадар, 8-нд 2,0-3,0мм бага зэргийн бороо орсноос Буянт-ухаад 7 хоногийн нийлбэр хэмжээгээр 99,0мм тунадас орлоо. Салхи ихэнх хугацаанд 4-9 м/с, борооны өмнө 12-14 м/с хүрч ширүүссэн байна. Агаарын температурын хувьд 10,11-нд өдөртөө халж +25...+27 градус, шөнөдөө +13...+15 градус, бусад хугацаанд сэрүүсч шөнөдөө +8...+10 градус, өдөртөө +18...+20 градус байв. 

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2019/10/16

8 цаг

-4 24
O
CF
Утаа
3 м/с

ӨНӨӨДӨР - 2019/10/16

12 53
O
CF
Багавтар үүлтэй

7 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store