Онцлох мэдээ: Арванхоёрдугаар сарын гуравны өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан улам нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба  мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс 2019-12-03

Өнгөрсөн 7 хоногт томоохон голын хөндийгөөр -29...-35 градус хүйтэн хонож байлаа

Тунадас: 26-нд баруун аймгуудын хэсэг, төвийн аймгуудын зүүн хойд хэсэг, 29-30-нд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Монголын тал нутгаар, 1-нд баруун болон төвийн аймгуудын зарим газар, говийн аймгуудын өмнөд хэсгээр 0.1-4.0 мм цас орсоноос хамгийн их нь Хэнтийн Баян-Овоод 4.0 мм, Дорнодын Халх голд 3.2 мм, Чойбалсанд 2.0 мм, Төв аймгийн Зуунмодод 2.4 мм, Завханы Баянтэсэд 1.7 мм цас орсон байна.

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн өртөө, харуулуудын талбай дээрх ажиглалтын мэдээгээр  нутгийн баруун, зүүн, төв хэсгээр, Дундговийн хойд хэсгээр, Өмнөговь, Дорноговийн зарим газраар 1-28.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Малчинд 28 см, Увсын Хяргасд 23 см, Завханы Баянтэст 19 см, Тосонцэнгэлд 17 см, Завханы Их-Уул, ЦагаанЧулуут, Хөвсгөлийн Жаргаланд 16 см зузаан цастай байна.  

Агаарын хамгийн их температур: 7 хоногийн эхээр ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг-Үүр голын хөндийгөөр -19...-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -13...-18 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутаг, Хангайн нурууны өвөр бэлээр +3...-5 градус,  бусад нутгаар -6...-12 градус хүйтэн байв.

Агаарын хамгийн бага температур: 27,30-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарч Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -29...-35 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -14...-20 градус,  бусад нутгаар -21...-28 градус хүйтэн хонож байв.

Cалхи: Өнгөрсөн 7 хоногийн хувьд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-17 метр, зарим үед түр зуур секундэд 20-22 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурав.

Улаанбаатар хот орчмоор: 11-р дүгээр сарын 29,30-нд, 12-р дугаар сарын 01-нд 0.0-0.1мм цас оров. 29-нд хүйтний эрч сулавтар байсан бол бусад хугацаанд хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -27...-31 градус, бусад хэсгээр -20...-23 градус хонож байлаа. Харин Өдөртөө -10...-15 градус хүйтэн байв.

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2019/12/05

20 цаг

-15 5
O
CF
Утаа

0 м/с

ӨНӨӨДӨР - 2019/12/05

-7 19
O
CF
Багавтар үүлтэй

5 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store