Онцлох мэдээ: 2021-оны 4 дүгээр сарын 2-ны байдлаар манай орны ихэнх гол, мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй байгаа хэдий ч гол мөрний дунд болон адгаар мөс аажмаар хайлж, харз, тошин үүсэх, мөс харлах , мөсөн дээгүүр ус урсах, мөс байрандаа хайлах зэрэг үзэгдэл ажиглагдаж мөс хэврэгшин нимгэрч байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. ГУСХ 2021-04-02

Өнгөрсөн 7 хоногт төв, говь, зүүн аймгуудын нутгаар бороо, нойтон цас орлоо

2021 оны 03 дугаар сарын 29-ний 08 цагаас 04 дүгээр сарын 05-ны 08 цаг хүртэлх 7 хоногийн цаг агаарын тойм

Хур тунадас: 29, 31-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 30-нд Хангайн уулархаг нутаг, Дорнод-Монголын тал нутгаар, 4-р сарын 1-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 2-нд баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр 0.0-12.5 мм бороо, нойтон цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Архангайн Түвшрүүлэхэд 12.5 мм, Цэцэрлэгт 8.0 мм, Булганд 7.0 мм, Булганы Дашинчилэнд 11.0 мм, Сүхбаатарын Онгонд 9.0 мм, Дорнодын Матад, Халхгол, Төв аймгийн Залуучууд, Батсүмбэр, Булганы Баяннуур, Өвөрхангайн Хархорин, Улаанбаатар хотод 6.0-7.0 мм, бусад хэсгээр 0.0-5.0 мм бороо, цас орсон байна.

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Баян-Өлгийн баруун, Хөвсгөлийн хойд, Архангайн өмнөд хэсгээр 1-6 см зузаан цасан бүрхүүлтэй болсон байна. Үүнээс хамгийн их нь Баян-Өлгийн Даянд 6.0 см, Архангайн Түвшрүүлэхэд 2.0 см цастай байна.

Агаарын хамгийн их температур: 4-р сарын 2-ноос ихэнх нутгаар дулаарч Увс нуур болон Дархадын холтгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Таэрэлж, Байдраг голын хөндийгөөр 0...+5 градус, говийн бүс нутаг болон цас багатай, энгэр ээвэр газраар +14...+21 градус, бусад нутгаар +7....+12 градус байв. 31-нээс 4-р сарын 1-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрсэн байна.

Агаарын хамгийн бага температур: Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор -15...-21 градус, , Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг-Үүр, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -10...-16 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутаг, цас багатай, энгэр ээвэр газраар -4...+1 градус, бусад нутгаар -4...-10 градус байв.

Cалхи: Ихэнх нутгаар секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс, говь, тал хээрийн нутгаар секундэд 13-17 метр, зарим үед секундэд 20 метр хүрсэн байна.

Улаанбаатар хот орчмоор: 4-р сарын 1-нд 1.0-4.0 мм нойтон цас орсон. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. Хугацааны эхээр Яармаг-Сонгины орчмоор -9...-12 градус, бусад хэсгээр -5...-7 градус, өдөртөө +9...+13 градус, 4-р сарын 1,2-нд өдөртөө бага зэрэг хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -7...-12 градус, бусад хэсгээр -5...-8 градус, өдөртөө +1...+6 градус байв.

<< Буцах

Онцлох мэдээ

Урьдчилан сэргийлэх мэдээ

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Төв аймгийн нутаг, Хэнтийн баруун хэсгээр цасан шуурга шуурна. Өнөөдөр Дундго
Дэлгэрэнгүй >
Улаанбаатар - 2021/04/11

5 цаг

-1 30
O
CF
Үзэгдэлгүй
3 м/с

ӨНӨӨДӨР - 2021/04/11

-1 30
O
CF
Цас

11 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store