Онцлох мэдээ: 6 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар Хангай нуруунаас эхтэй Заг, Байдраг, Алтай нуруунаас усжих Ховд, Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-45 см давсан хэвээр байна. Иймд дээр дурьдсан голуудын сав, эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Мөн ойрын өдрүүдэд төвийн болон зүүн зүгийн нутгаар түр зуурын болон үргэлжилсэн бороо орох тул гол мөрний усны түвшин богино хугацаанд үерлэн үерийн болон үерийн түвшинд хүрч, цөөхөн хоногоор үерлэх, хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх боломжтой тул хуурай сайр, гуу жалгын ойролцоо болон ам тосох зэргээр бууж суурьшихгүй байхыг зөвлөж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс                                                                                                                              2019-06-27   

Өнгөрсөн 7 хоногт Сүхбаатарын Баруун-Уртад +36 градус хүрч халжээ

Ихэнх нутгаар 0.1-35.0 мм бороо, нойтон цас орсноос хамгийн их нь Хөвсгөлийн Хатгалд 35.0 мм, Эрдэнэбулганд 30.0 мм, Тариаланд 26.0 мм, Хэнтийн Батширээтэд 23.0 мм  орсон байна. 

Өнөө өглөөний 08 цагийн өртөө, харуулын талбай дээрх хэмжилтийн мэдээгээр Хөвсгөлийн Хатгалд 26 см зузаан цасан бүрхүүлтэй байна.

20-22-нд ихэнх нутгаар халж Дархадын хотгор, Алтайн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +20...+27 градус, говь талын нутаг болон  Орхон-Сэлэнгийн сав газраар +31...+36 градус, бусад нутгаар +27...+33 градус байв. Үүнээс Хамгийн дулаан нь Сүхбаатарын Баруун-Уртад 23-нд +36 градус хүрч халжээ.

Харин шөнөдөө Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -3...-10 градус, говь, талын нутгаар +3...+8 градус, бусад нутгаар  -3...+4 градус байлаа. Хамгийн хүйтэн нь 25-ны шөнө Баянхонгорын Гурванбулаг     -10 градус, Хөвсгөлийн Хатгалд -9 градус хүйтэн хоносон байна.  

Ихэнх хугацаанд салхи шуургатай байсан бөгөөд 24-25-нд ихэнх нутгаар 12-14 м/с говь, тал, хээрийн нутгаар зарим үед 14-16 м/с, түр зуур 20 м/с хүртэл ширүүссэн байна. 

Улаанбаатар хот орчмоор: 24-нд 2.5 мм бороо орлоо. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурсан байна. Агаарын температур хувьд 24-26-ны шөнө  +3...+6 градус, Яармаг-Сонгины орчмоор -3...-9 градус хонов. Өдөртөө 22-23-нд +30...+32 градус хүрч халсан бол бусад хугацаанд  +13...+16 градус байв.

<< Буцах

Онцлох мэдээ

Урьдчилан сэргийлэх мэдээ

Өнөөдөр Төв аймгийн нутгийн зүүн, Хэнтий аймгийн нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай усархаг бороо орно.
Дэлгэрэнгүй >
Улаанбаатар - 2019/06/27

14 цаг

12 53
O
CF
Аадар бороо
4 м/с

ӨНӨӨДӨР - 2019/06/27

16 60
O
CF
Бороо

13 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store