Өнгөрсөн 7 хоногт салхи түр зуур секундэд 20-41 метр хүрч ширүүсэв

Өнгөрсөн 7 хоногт Баян-Өлгий, Завхан, Дархан аймгуудын ихэнх нутаг, Увс, Төвийн хойд, Хөвсгөлийн баруун, Дорнодын зүүн, Сэлэнгийн өмнөд, Ховд, Говь-Алтайн зарим газраар 0.0-4.6 мм цас орсноос хамгийн их нь Баян-Өлгийн Ялалтад 4,6мм, Увсын Улаангомд 2,6мм, Баруунтуруунд 2,8мм цас орсон байна.

Өнөө өглөөний 08 цагийн байдлаар цаг уурын өртөө, харуулын талбай дээрх хэмжилтээр Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Дорнодын ихэнх нутаг, Архангай, Хэнтий, Сүхбаатарын зүүн хэсэг, Ховдын баруун өмнөд хэсэг, Говь-алтай, Булганы хойд хэсгээр 0-15 см зузаан цасан бүрхүүлтэй байна. Цасан бүрхүүлийн хамгийн зузаан нь Хөвсгөлийн Хатгалд 15 см, Увсын Малчинд 13 см, Зүүнговьд 16 см, Хөвсгөлийн Улаан-Уулд 14 см, Увсын Давстад 11см, Увсын Хяргас, Завханы Улиастай, Баруунтуруунд 10см, Булганы Тэшигт 9 см зузаан цастай байна.

Агаарын хамгийн их температур: Хугацааны дунд үеэс өдөртөө бага зэрэг дулаарч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -10...-20 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар -4....-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэгсээр  +3....+13 градус, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байв.

Агаарын хамгийн бага температур:  7 хоногийн дунд үеэс бага зэрэг дулаарч шөнөдөө хамгийн хүйтэн нь Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим болон, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -18...-30 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2...-9 градус, бусад нутгаар -10...-17 градус хүрч хүйтэн хонож байв. 

 Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 24-нд баруун аймгуудын нутгаар, 25-нд ихэнх нутгаар 26-нд говийн айм гуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 20-41 метр хүрч ширүүсэв.  ​

Улаанбаатар хот орчмоор: 25, 26-нд 0,5-2,0мм цас орсон. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, хугацааны сүүлээр зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэв. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -20...-27 градус, бусад хэсгээр -12...-20 градус хүйтэн, хугацааны дунд үеээр өдөртөө -6....-10 градус, хугацааны дунд үеэс өдөртөө бага зэрэг дулаарч 4 градус дулаанаас 5 градус хүйтэн байв. 

<< Буцах
Улаанбаатар - 2018/12/11

17 цаг

-16 3
O
CF
Утаа

0 м/с

ӨНӨӨДӨР - 2018/12/11

-15 5
O
CF
Багавтар үүлтэй

6 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store