Онцлох мэдээ: Арваннэгдүгээр сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч мөсний зузаан 2019 оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-35 см нимгэн, мөсний зузаан голын нийт уртын дагууд харилцан адилгүй байгаа ба  мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс                                                                                                                           2020-11-21  

Өнгөрсөн 7 хоногт орсон нийлбэр тундасны хэмжээ 0,3-102,0 мм бол Дархан, Дарханы Хонгор, Баянхонгорын Эхийн голд +38 градус хүрч халлаа

2020 оны 07 дугаар сарын 20-ны 08 цагаас 07 дугаар сарын 27-ны 08 цаг хүртэлх

7 хоногийн цаг агаарын тойм

Тунадас: 20-нд баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, 21-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, 7 хоногийн нийлбэр тунадасны хэмжээгээр 0.3-102.0 мм орсон байна. Үүнээс хамгийн их нь Архангайн Өндөр-Улаанд 102.0 мм, Хайрханд 68.7 мм, Хэнтийн Галшир, Гурванбаянд 91.5-100.4 мм, Биндэрт 58.0 мм, Дорноговийн Иххэтд 94.3 мм, Дэлгэрэх 60.4 мм, Булганы Тэшигт 83.0 мм, Нийслэл Багануурт 67.3 мм Төв аймгийн Эрдэнэ 62.5 мм бороо орсон байна.

Агаарын хамгийн их температур: Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст халж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, голын хөндийгөөр +20...+25 градус, Орхон, Сэлэнгэ, Туул голын сав газар Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, болон говийн бүс нутгаар +33...+38 градус, бусад нутгаар +28...+33 градус, хугааны сүүлчээр ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж  голын хөндийгөөр +15...+22 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Дорнод-Монголын тал нутгаар +29...+36 градус, бусад нутгаар +23...+29 градус дулаан байв.

Агаарын хамгийн бага температур: Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр +2...+8 градус, говийн бүс нутгийн баруун хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +17...+24 градус,  бусад нутгаар +10...+17 градус хоносон байна.

алхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө ширүүсч секундэд 15-17 метр,  зарим үед 20 м/с хүртэл ширүүссэн байна. 

Улаанбаатар хот орчмоор: 24-25-нд 3.0-25.0 мм бороо, 20, 23-нд 0.3-1.0 мм дуу цахилгаантай аадар бороо орсон. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 23-нд борооны өмнө түр зуур ширүүссэн байна. Хугацааны сүүлчээр сэрүүсч шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +18...+23 градус, бусад хугацаанд шөнөдөө +15...+20 граудс, өдөртөө +29...+33 градус байлаа.

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/11/24

8 цаг

-11 12
O
CF
Цас

0 м/с

ӨНӨӨДӨР - 2020/11/24

-7 19
O
CF
Цас

6 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store