Онцлох мэдээ:               Арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч мөсний зузаан олон жилийн дундаж болон 2020 оны мөн үеийнхээс 5-35 см нимгэн, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй  байхыг онцгойлон анхааруулж байна. УЦУОСМХ-н Гадаргын усны судалгааны хэлтэс 2021-12-01  

Өнгөрсөн 7 хоногт нийт нутгаар хур тунадасгүй байлаа

2021 оны 10 дугаар сарын 18ы 08 цагаас 10 дугаар сарын 25ы 08 цаг хүртэлх 7 хоногийн цаг агаарын тойм

Хур тунадас: Өнгөрсөн 7 хоногт нийт нутгаар хур тунадасгүй байлаа.

Цасны зузаан: Өглөөний 08 цагийн  цаг уурын  станц, харуулын цасны зузааны хэмжилтийн мэдээгээр Хөвсгөлийн Ренчинлхүмбэ, Баян-Өлгийн Даян 10 см,  Увсын Малчин 5 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. 

Агаарын хамгийн их температур: Ихэнх хугацаанд өдөртөө дулаахан Алтайн уулсаар -4...+1 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +2...+7 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар +10...+15 градус, бусад нутгаар +7...+12 градус байв.

Агаарын хамгийн бага температур:  23-24-нд ихэнх нутгаар шөнөдөө бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -8...-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4...-1 градус, бусад нутгаар -2...-8 градус, бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -11...-16 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4...-1 градус, бусад нутгаар -3...-10 градус байв.

Cалхи: Ихэнх нутгаар салхи багатай, 21,22-нд Алтайн уулсаар, 23-нд зарим газраар секундэд 7-12 метр, түр зуур 18 метр хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор:

Хур тунадас Нийт хугацаанд хур тунадас ороогүй.

Агаарын температур: Шөнөдөө  ихэнх хугацаанд Яармаг-Сонгины орчмоор -11...-12 градус, бусад хэсгээр -4...-6 градус, өдөртөө хугацааны эхээр +7...+9 градус, хугацааны сүүлээр +10...+11 градус байсан байна.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр байсан.

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2021/12/02

2 цаг

-12 10
O
CF
Үзэгдэлгүй

0 м/с

ӨНӨӨДӨР - 2021/12/01

-6 21
O
CF
Багавтар үүлтэй

7 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store