Өнгөрсөн 7 хоногт Өмнөговийн Сайханд 6.3 мм цас оржээ

Өнгөрсөн 7 хоногийн эхээр баруун болон зүүн аймгийн ихэнх нутаг,говийн аймгийн зарим газраар цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Өмнөговийн Сайханд 6.3 мм, Даланзадгадад 6.0 мм, Баянхонгорын Хориултад 4.5 мм, Говь-Алтайн Тонхил, Баянхонгорын Баянговьд 4.0 мм цас орсон байна.    

Өнгөрсөн 7 хоногт орсон цасны нөлөөгөөр цасны зузаан өнгөрсөн 7 хоногоос 3-4 см-ээр нэмэгдсэн байна. Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээс авсан мэдээнээс хамгийн зузаан цастай байгаа газруудыг дурьдвал Увсын Зүүнговьд 24см, Улаангом, Хяргас, Малчинд 20см, Баруунтуруунд 19см, Завханы Баянтэсд 16см,  Хөвсгөлийн Хатгалд 15см, Завханы Улиастай, Цагаанхайрханд 14см зузаан цастай байна.

Хугацааны эхээр ихэнх нутгаар жиндүү хүйтэн байж  Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -25...-36 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, томоохон голын хөндий, Дарьгангын тал нутгаар -17....-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр  -7...-11 градус,  бусад нутгаар -15...-20  градус байлаа. Харин хугацааны сүүлчээр хүйтний эрч суларсан. Жишээлбэл  Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх,  Идэр, Тэс голын хөндий, Хангайн уулархаг нутгаар -24...-29 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар +1...-8 градус, бусад нутгаар -6...-12 градус болж хүйтний эрч суларсан үзүүлэлттэй байна.   

Харин шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр Тэс голын хөндийгөөр -42...-47 градус, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -34...-40 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -17...-21 градус, бусад нутгаар -28...-33 градус хүйтэн хонож байсан хэдий ч хугацааны сүүлчээр хүйтний эрч бага зэрэг суларсан.

 Ихэнх хугацаанд салхи секундэд 4-9 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүссэн байна. 

Улаанбаатар хот орчмоор:  Өнгөрсөн 7 хоногт цас ороогүй. Ихэнх хугацаанд жиндүү хүйтэн байж шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -34...-37 градус, бусад хэсгээр -25...-30 градус, өдөртөө -13...-18 градус хүйтэн, 16-наас хүйтний эрч суларч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -30...-32 градус, бусад хэсгээр -20...-25 градус, өдөртөө -5...-7 градус байлаа.

<< Буцах
Улаанбаатар - 2019/03/25

8 цаг

-6 21
O
CF
Утаа
2 м/с

ӨНӨӨДӨР - 2019/03/25

8 46
O
CF
Багавтар үүлтэй

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store