Өнгөрсөн 7 хоногт ихэнх нутгаар бороо орлоо

15, 16, 17, 20-нд зарим газраар, 18-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 19-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын зарим газраар, баруун аймгуудын зүүн хэсгээр, 21-нд төв болон говийн аймгуудын ихэнх нутаг,  баруун аймгуудын зарим газраар 0.0-69.7 мм бороо орлоо. 7 хоногийн тунадасны нийлбэр хэмжээгээр хамгийн их нь Булганы Тэшиг суманд 69.7 мм, Улаанбаатар хотод 64,9 мм, Увсын Өндөрхангай суманд 64.5 мм, Дорнодын Булган суманд 63.4 мм,  Төв аймгийн Зуунмод, Мааньт, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Архангайн Өлзийт сумдад  50.0-55.1мм,  Дорнодын Баянтүмэн, Чойбалсан, Булганы Хутаг, Увсын Цагаанхайрхан, Давст, Завханы Эрдэнэхайрхан сумдад 40.0-48.0 мм, бусад нутгаар 0.1-37.3 мм бороо орсон.

Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говь тал хээрийн нутгаар +33...+39 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +21...+26 градус, бусад нутгаар +25...+33 градус хүрч халсан байна.

Улаанбаатар хот орчмоор: 16-нд 0.0-7.0, 17-нд 1.0-4.0 мм, 18-нд 0.3-0.7 мм, 19-нд 21.0-42.0 мм, 20-нд 0.0 мм, 21-ний шөнө 0,4-0,5 мм бороо орлоо. 16, 19-нд борооны өмнө салхи түр зуур секундэд 15-18 метр хүрч ширүүссэн байна. Хугацааны эхээр шөнөдөө +11...+15 градус, өдөртөө +22...+26 градус, бусад хугацаанд  шөнөдөө +14...+18 градус, өдөртөө  +27...+31 градус хүрч халсан байна.

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2019/10/15

17 цаг

10 50
O
CF
Үзэгдэлгүй
3 м/с

ӨНӨӨДӨР - 2019/10/15

11 51
O
CF
Багавтар үүлтэй

5 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store