Өнгөрсөн 7 хоногт ихэнх нутгаар бороо орж, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +33...+38 градус хүрч халлаа

2020 оны 07 дугаар сарын 27-ны 08 цагаас 08 дугаар сарын 03-ны 08 цаг хүртэлх

7 хоногийн цаг агаарын тойм

Тунадас: Өнгөрсөн 7 хоногт манай орны ихэнх нутгаар бороо, зарим газраар  дуу цахилгаантай аадар бороо орж, 7 хоногийн нийлбэр тунадасны хэмжээгээр 0.2-81.0 мм орсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Цагаанхайрхан, Хөвсгөлийн Арбулаг, Булганы Тэшигт 76.0-81.0 мм, Хөвсгөлийн Бүрэнтогтох, Шинэ-Идэр, Хэнтийн Норовлин, Дадал, Сүхбаатарын Асгат, Дорнодын Сэргэлэнд 64.0-73.0 мм, Сэлэнгийн Ерөө, Дарханы Дархан-Уул, Шаазгайт, Хэнтийн Баян-Адарга, Дорнодын Эрээнцавд 56.0-61.0 мм бороо орсон байна

 

Агаарын хамгийн их температур: Хугацааны эхээр нутгийн баруун хагаст сэрүүн, харин нутгийн зүүн хагаст халж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, голын хөндийгөөр +18...+23 градус, Орхон, Сэлэнгэ, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +27...+32 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +33...+38 градус, бусад нутгаар +23...+28 градус дулаан байв. Хугацааны сүүлээр нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх орчмоор +10...+15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +30...+35 градус, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг болон Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +16...+21 градус, бусад нутгаар +22...+27 градус дулаан байв.

Агаарын хамгийн бага температур: Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар сэрүүсч Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр +0...+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +19...+24 градус, Их нууруудын хотгор, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +6...+11 градус,  бусад нутгаар +12...+17 градус хоносон байна.

Cалхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 31,1,2-нд Алтайн салбар уулс болон говийн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүслээ. Бусад хугацаанд зарим газраар борооны өмнө ширүүсч секундэд 14-16 метр  хүртэл ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор: 29,30-нд 0.0-2.0 мм, 31-2-нд 0.2-6.0 мм бороо орсон. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 31-нд секундэд 14-16 метр хүрч ширүүссэн байна. Ихэнх хугацаанд шөнөдөө +12...+14 градус, өдөртөө хугацааны дунд үеэр халаж +28...+30 градус, хугацааны сүүлээр сэрүүсэж +16...+18 градус байлаа.

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/09/19

5 цаг

5 41
O
CF
Үзэгдэлгүй
3 м/с

ӨНӨӨДӨР - 2020/09/19

23 73
O
CF
Багавтар үүлтэй

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store