Өнгөрсөн 7 хоногт ихэнх нутгаар агаарын температур нэлээд сэрүүсчээ

Тунадас: Өнгөрсөн 7 хоногт ихэнх нутгаар  0,0-48,0 мм бороо орсоноос хамгийн их нь Хөвсгөлийн Тариаланд 48,0мм, Хэнтийн Дадалд 35,3мм, Сэлэнгийн Цагааннуурт 30,3мм, Өвөрхангайн Хархоринд 27,0мм, Хэнтийн Биндэрт 26,8мм бороо орсон байна.  

Агаарын хамгийн их температур: Хугацааны эхээр нийт нутгаар дулаан байж  Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +28...+34 градус,  Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар  +15...+22 градус, бусад нутгаар +22..+27 градус дулаан байв.  Харин хугацааны эцсээр нийт нутгаар нэлээд сэрүүссэн.

Агаарын хамгийн бага температур буюу шөнөдөө 7 хоногийн эхэн болон дунд үед нийт нутгаар мөн дулаан байлаа Тухайлбал, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 1...7 градус,  Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар +16...+22 градус, бусад нутгаар +9...+15 градус дулаан байсан бол хугацааны эцсээр  нийт нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг,  Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 0.... 7 градус хүйтэн, Эхийн голын Баянбүрд болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-20 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан хонож байлаа.

Cалхи: Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр байв. Харин  Алтайн салбар уулс болон говь, тал хээрийн нутгаар секундэд 12-17 метр, 6-7нд Дундговийн нутаг, Өмнөговийн зарим газраар секундэд 18-23 метр хүртэл ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор:  10,7-24,0 мм бороо орсон байна. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с. 7 хоногийн эхээр өдөртөө 25-30 градус дулаан байсан бол хугацааны сүүлчээр  сэрүүсч 13-18 градус байлаа. шөнөдөө хугацааны эхээр нэлээд дулаан буюу 9-14 градус, харин хугацааны сүүлчээр сэрүүсч +1...+6 градус дулаан хоносон байна. 

<< Буцах
Улаанбаатар - 2019/11/18

14 цаг

-18 0
O
CF
Утаа
3 м/с

ӨНӨӨДӨР - 2019/11/18

-16 3
O
CF
Багавтар үүлтэй

6 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store