Онцлох мэдээ: Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ Арванхоёрдугаар сарын эхний арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй мөсний зузаан улам нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба  мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс 2019-12-12

Өнгөрсөн 7 хоногт зарим газраар +32 градус хүрч халжээ

Өнгөрсөн 7 хоногийн тухайд онцолбол ихэнх нутгаар агаарын температур нэлээд дулаан буюу тухайн өдрүүдийн үнэмлэхүй их температурыг давж халлаа.

Тунадас:  баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар 0,0-12,0 мм бороо  орсоноос хамгийн их нь Баян-Өлгийн Даянд 12,0мм, Хөвсгөлийн Цагааннуурд 8,0мм орсон байна.  

Агаарын хамгийн их температур: Их нууруудын хотгор, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав, Дорнод, Дарьгангын тал нутгаар +25...+32 градус, Монгол-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 23-26-нд +17...+22 градус, 27-29-нд +10...+15 градус,  бусад нутгаар +20...+26 градус дулаан байв.
 

Агаарын хамгийн бага температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -1...-8 градус,  Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар +7...+13 градус, бусад нутгаар +1...+8 градус байсан бол 28-нд газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрч хонов. 

Cалхи: Ихэнх нутгаар секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр, 29,30-нд Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 22-24 метр хүрч шороон шуурга шуурав. 

Улаанбаатар хот орчмоор: 30-ны шөнө 0,3 мм бороо орсон байна. Бусад хугацаанд бороо ороогүй. Салхи хугацааны эхээр секундэд 5-10 метр, 27-30-нд секундэд 13-15 метр хүрч ширүүсэв. 28-нд шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -3...-5 градус хүйтэн, бусад хэсгээр 0...+2 градус, өдөртөө +17...+19 градус, бусад хугацаанд шөнөдөө +6...+10 градус, өдөртөө +22...+26 градус дулаан байлаа.

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2019/12/15

23 цаг

-12 10
O
CF
Утаа

0 м/с

ӨНӨӨДӨР - 2019/12/15

-6 21
O
CF
Үүлшинэ

6 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store