Онцлох мэдээ: Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ Арванхоёрдугаар сарын эхний арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй мөсний зузаан улам нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба  мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс 2019-12-12

Өнгөрсөн 7 хоногт зарим газраар өдөртөө +30 градус дулаан байсан байна

Тунадас: Зарим газраар 0,0-4,0 мм бороо орсоноос хамгийн их нь Говь-Алтайн Тайширт 4,0мм, Алтайд 3,0мм, Завханы Цагаанчулуут, Ярууд 4,0мм, Өмнөговийн Хүрмэнд 4,0мм, орсон байна. 

Агаарын хамгийн их температур: Өнгөрсөн 7 хоногт нэлээд дулаарсан, тухайлбал, Их нууруудын хотгор, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав, Дорнод, Дарьгангын тал нутгаар +22...+30 градус, Монгол-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +16...+20 градус, бусад нутгаар +20...+25 градус байв.
 

Агаарын хамгийн бага температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -1...-7 градус,  Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүсийн өмнөд хэсгээр +7...+12 градус, бусад нутгаар +1...+8 градус хонов. 

Cалхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэв. 

Улаанбаатар хот орчмоор: 19-нд бага зэргийн бороо орсон байна.  Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с. Өдөртөө 17-нд +13...+15 градус, бусад хугацаанд +20...+26 градус, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -3...+2 градус, бусад хэсгээр +2...+8 градус байлаа.  

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2019/12/15

23 цаг

-12 10
O
CF
Утаа

0 м/с

ӨНӨӨДӨР - 2019/12/15

-6 21
O
CF
Үүлшинэ

6 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store