Өнгөрсөн 7 хоногт Завханы Баянтэсд -48 градус хүрсэн нь энэ өвлийн хамгийн их хүйтрэлт байлаа

Тунадас:Өнгөрсөн 7 хоногт баруун, төв, зүүн  аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр 0.2-8.9 мм цас орсноос хамгийн их нь Завханы зүүн, Ховдын өмнөд, Говь-Алтайн хойд, Сүхбаатарын ихэнх нутгаар  6,4-8.9 мм цас орсон байна.

Цасны зузаан:  Өнөө өглөөний 08 цагийн өртөө, харуулуудын талбай дээрх ажиглалтын мэдээгээр Увс, Завхан, Баян-Өлгий, Ховд, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв, Дундговь, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын  нутаг, Говь-Алтайн хойд, Баянхонгор, Дорноговийн зүүн, Өмнөговийн баруун хэсгээр 1,0-31.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Завханы Баянтэст 31см, Увсын Малчинд 28см, Завханы Их-Уул, Тосонцэнгэлд 27см, Сэлэнгийн Бугант, Увсын Хяргасд 21см, Завханы Тэс, Сэлэнгийн Хүдэр 18см, Хөвсгөлийн Жаргалан, Завханы Цагаанхайрхан, Цагаанчулуут  16см, Завханы Түдэвтэй 15см,  Завханы Баянхайрхан  14см, Увсын Баруун туруун, Зүүнговь, Завханы Улиастай, Хөвсгөлийн Чандагат, Хэнтийн Дадал, Булганы Бугат  13 см, Увсын Улаангом,  Булганы Хангал, Хаөвсгөл  Чандмань-Өндөр, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Завханы Яруу, Хэнтийн Гурванбаян, Завханы Нөмрөг, Алдархаан, Сүхбаатарын Сүхбаатар,  Хэнтийн Батноров, Батширээтэд 10см  зузаан цастай байна. 
Агаарын хамгийн их температур: 7 хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч   Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -30...-37 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -20...-26 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар  0...-13 градус,  бусад нутгаар -16...-25 градус хүйтэн байв. 
Агаарын хамгийн бага температур: Хугацааны сүүлчээр хүйтний эрч эрс чангарч Дархадын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр -35...-48 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 30-39 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -23...-29 градус,  бусад нутгаар -25...-32 градус  хүйтэн хонож байна.
Cалхи: Өнгөрсөн 7 хоногт ихэнх нутгаар секундэд 5-10 метр, хугацааны сүүлчээр говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-23 метр хүртэл ширүүсч цасан шуурга шуурав
Улаанбаатар хот орчмоор: Хугацааны дунд үеэр 0,0-2,3 мм цас оров. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 7 хоногийн сүүлчээр секундэд 7-12 метр хүрч ширүүсэв. 7 хоногийн сүүлчээр хүйтний эрч эрс чангар шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -31...-41 градус, бусад хэсгээр -24...-32 градус, өдөртөө -20...-23 градус хүйтэн байв.
<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/02/21

23 цаг

-16 3
O
CF
Үзэгдэлгүй

0 м/с

ӨНӨӨДӨР - 1970/01/01

32
O
CF

м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store