Онцлох мэдээ: Нэгдүгээр сарын 13-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба  мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Он гарсаар мөс цөмрөх 3 тохиолдол гарч нэг хүний амь нас эрсдсэн тул ард иргэд мөсөн дээр авто машинтай зорчихгүй байх, бага насны хүүхдийг гол мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх зэргээр байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс 2020-01-13

Өнгөрсөн 7 хоногт өдөртөө говийн нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар +2...-4 градус байлаа

Тунадас: Хугацааны эхээр нийт нутгаар цас ороогүй бол хугацааны сүүлч буюу 5, 6-ны өдрүүдэд Архангайн зүүн, Булганы өмнөд, Өвөрхангай, Дорнодын хойд, Хэнтийн баруун, Төв аймгийн баруун өмнөд хэсгээр 0.0-2.0 мм цас орсноос хамгийн их нь Булганы Орхонд 2.0 мм цас оров.

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн өртөө, харуулуудын талбай дээрх ажиглалтын мэдээгээр Увс, Завхан, Баян-Өлгий, Ховд, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв, Дундговь, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын  нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Дорноговь, Өмнөговийн хойд хэсгээр 1,0-31.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Завханы Баянтэст 31см, Тосонцэнгэлд 28см, Увсын Малчин, Завханы Их-Уул 27см, Увсын Хяргас, Сэлэнгийн Бугантад 21см, Завханы Тэс, Сэлэнгийн Хүдэрт 18см, Завхан Увс Хөвсгөл, Хэнтий, Орхон, Сүхбаатарын нутгаар13-17см, бусад нутгаар 1-11 см  зузаан цастай байна. 

Агаарын хамгийн их температур: Өмнөх 7 хоногоос хүйтний эрч суларч Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -24...-29 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -11...-16 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар +2...-4 градус байсан байна. 

 Агаарын хамгийн бага температур: Дархадын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -36...-42 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 30-35 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -16...-21 градус, бусад нутгаар -22...-27 градус  хүйтэн хоносон байна.

Cалхи: Өнгөрсөн 7 хоногт ихэнх нутгаар секундэд 5-10 метр, хугацааны сүүлчээр говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-17 метр хүртэл ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн 7 хоногт цас ороогүй. Хугацааны эхээр Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -29...-34 градус, бусад хэсгээр -23...-28 градус хүйтэн хонож байсан бол өдөртөө -13...-18 градус, хугацааны сүүлчээр хүйтний эрч бага зэрэг суларч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -23...-28 градус, бусад хэсгээр -15...-22 градус, өдөртөө -9...-14 градус хүйтэн байв.

<< Буцах
Улаанбаатар - 2020/01/18

14 цаг

-15 5
O
CF
Утаа
2 м/с

ӨНӨӨДӨР - 2020/01/18

-13 8
O
CF
Үүл багаснa

7 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store