Онцлох мэдээ: Арванхоёрдугаар сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтож, мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 10-30 см нэмэгдсэн хэдийч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг  онцгойлон анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс 2018.12.12

Өнгөрсөн 7 хоногт Дарханы Шарын голд 51.8 мм, Орхонд 40.0 мм, Сэлэнгийн Баруун хараад 38.0 мм, Ерөөд 36.6 мм, Сүхбаатарт 36.0 мм хур тунадас, цас оржээ

Өнгөрсөн 7 хоногт буюу 9 дүгээр сарын 18-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 19-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр 0.0-51.8 мм хур тунадас, цас орсноос хамгийн их нь Дарханы Шарын голд 51.8 мм, Орхон 40.0 мм, Сэлэнгийн Баруун хараа 38.0 мм, Ерөө 36.6 мм, Сүхбаатар 36.0 мм орсон байна.

7 хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар дулаарч өдөртөө говийн бүс нутаг, Орхон-Сэлэгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар +23...+28 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр+12..+17 градус, бусад нутгаар +17...+23 градус байсан бол  7 хоногийн дунд үеэр ихэнх нутгаар шөнөдөө сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим болон Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -5... -11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар -2...+3 градус, бусад нутгаар -5...-1 градус байв.

Салхи 18-нд баруун аймгуудын нутгаар, 19-20-нд ихэнх нутгаар, 21-нд нутгийн зүүн хагаст секундэд 8-13 метр, зарим үед секундэд 18-24 м/с хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурсан байна . 

 

 

 

 

<< Буцах
Улаанбаатар - 2018/12/19

17 цаг

-12 10
O
CF
Утаа
2 м/с

ӨНӨӨДӨР - 2018/12/19

-10 14
O
CF
Үүлшинэ

5 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store