Онцлох мэдээ:         9 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс,  Хэнтий нурууны зүүн хажуугийн Онон болон Хэрлэн голын адаг, Их Хянганы нуруунаас усжих Халх гол Ялалт баг орчимд үерийн түвшинг 5-15 см, Улз гол Чулуунхороот сум орчимд үерийн аюултай  түвшинд хүрсэн байдалтай нэлээд элбэг устай байна. Иймд дээр дурьдсан гол мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон  анхааруулж байна. Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтэс

Өнгөрсөн 7 хоногт Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговийн баруун хэсгээр бороо ороогүй

2020 оны 08 дугаар сарын 24-ний 08 цагаас 08 дугаар сарын 31-ний 08 цаг хүртэлх

7 хоногийн цаг агаарын тойм

Тунадас: Өнгөрсөн 7 хоногт Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговийн баруун хэсгээр бороо ороогүй.

Бусад нутгаар 7 хоногийн нийлбэр тунадасны хэмжээгээр 0.1-79.7 мм бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орсон байна. Үүнээс хамгийн их нь Булганы Ингэттолгойд 79.7 мм, Сүхбаатарын Дарьгангад 71.0 мм, Хэнтийн Өмнөдэлгэрт 69.1 мм, , Орхон аймгийн Эрдэнэт хотод 63.4 мм, Төв аймгийн Борнуурд 62.6 мм, Улаантолгойд 58.0 мм, Орхонд 57.2 мм, Хангалд 55.3 мм,  Наранд 54.0 мм, Дадалд 52.0 мм бороо орсон байна.

Агаарын хамгийн их температур: 24-нд ихэнх нутаг, 25-нд нутгийн зүүн хагаст дулаан байсан боловч 26-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсч Монгол Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр +13...+18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +25...+30 градус, бусад нутгаар +18...+23 градус дулаан байв.

Агаарын хамгийн бага температур: 26-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Монгол Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр -4...+4 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын нутгаар +10...+15 градус, бусад нутгаар +6...+11 градус хоносон байна. 

Cалхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 26,27-нд Алтайн салбар уулсаар секундэд 18-24 метр хүртэл ширүүссэн байна.  

Улаанбаатар хот орчмоор: 25,26,27,28,30-ны хоногуудын нийлбэр тунадасны хэмжээгээр 0.0-53.3 мм бороо орсон. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. Шөнөдөө +7...+12, өдөртөө +17...+21 градус байлаа. 

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/09/22

14 цаг

17 62
O
CF
Үзэгдэлгүй
3 м/с

ӨНӨӨДӨР - 2020/09/22

18 64
O
CF
Багавтар үүлтэй

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store