Өнгөрсөн 7 хоногт Говь-алтайн Бугат суманд салхины хурд 28 м/сек хүрч, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна

Тунадас: Өнгөрсөн 7 хоногт  Баян-Өлгий, Ховдын баруун өмнөд хэсэг, Увс, Завханы зүүн хойд хэсэг, Хөвсгөл, Архангайн баруун хэсэг,  Булган, Сэлэнгийн зарим газраар, Өвөрхангай, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 0.0 -8.0 мм хур тунадас, нойтон цас орсноос хамгийн их нь Баян-Өлгийн Даянд 8.0 мм, Ялалтад 7.3 мм, Дөчинжилд 6.7 мм, Хөвсгөлийн Чандагатад 5.7 мм, Баян-Өлгийн Цэнгэлд 5.0 мм орсон байна.

Агаарын хамгийн их температур: Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор  Идэр, Тэс голын хөндийгөөр +7...+15 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +22..+30 градус, бусад нутгаар +13...+18 градус байв. Хамгийн дулаан нь 20-нд Баянхонгорын Эхийн голд +30 градус хүрсэн байна. 17-нд ихэнх нутгаар,19-нд нутгийн баруун хэсгээр, 20-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүссэн байна 

Агаарын хамгийн бага температур: 17, 20, 21-нд  Хангай, Хөвсгөл, Хэнтэйн  уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр,Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -9..-14 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15 градус, бусад нутгаар -2...-8 градус хүйтэн байлаа. Бусад хугацаанд дулаарсан байна.

Cалхи: Ихэнх хугацаанд салхи секундэд 9-14 метр, Говь-алтайн Бугатад секундэд түр зуур 28 метр, Ховдын Эрдэнэбүрэн, Дунд ус сумдад 24 метр  хүртэл ширүүсч шороон шуурга шуурч, аюултай үзэгдэлийн хэмжээнд хүрсэн байна.

Улаанбаатар хот орчмоор: Хур тунадас ороогүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, 19-нд  секундэд 17-19 метр хүрч шороон шуурга шуурав. 20,21-нд шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -9...-14 градус, бусад хэсгээр -7...-9 градус, өдөртөө +1...+6 градус ,бусад хугацаанд шөнөдөө +2...-+7 градус, өдөртөө   +13...+15 градус байв.

<< Буцах

Онцлох мэдээ

Урьдчилан сэргийлэх мэдээ

                     Өнөө шөнө Булган, Төв аймгийн нутаг, Архангайн зүүн, Сэлэнгийн өмнөд &n
Дэлгэрэнгүй >
Улаанбаатар - 2019/05/25

14 цаг

12 53
O
CF
Үзэгдэлгүй
3 м/с

ӨНӨӨДӨР - 2019/05/25

11 51
O
CF
Үүл багаснa

10 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store