Өнгөрсөн 7 хоногт говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар +5...+10 градус хүрч дулаарлаа

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн өртөө, харуулуудын талбай дээрх ажиглалтын мэдээгээр Увс, Завхан, Хөвсгөл, Баянхонгор, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр 1.0-32.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Завханы Баянтэсд 32.0 см, Увсын Малчин, Завханы Их-Уулд 27.0 см,  Завханы Тосонцэнгэлд 26.0 см зузаан цастай байна.

Агаарын хамгийн их температур: Хугацааны эхээр Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор -21...-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -17...-22 градус байсан бол говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар -3...+2 градус, бусад нутгаар  -8...-13  градус байлаа. Харин  7-ноос хүйтний эрч суларч  Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор -16...-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -4...-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар +5...+10 градус, бусад нутгаар 0...-5 градус  байв.

Агаарын хамгийн бага температур: Хугацааны эхэнд Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор -33...-41 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -30...-36 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар  -14...-22 градус, бусад нутгаар -23...-28 градус  хүйтэн , хугацааны сүүлчээр хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор -28...-32 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -24...-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар  -9...-16 градус, бусад нутгаар -20...-26 градус  хүйтэн хоносон байна.

 Cалхи: Өнгөрсөн 7 хоногт 03-наас 07-нийг хүртэл ихэнх нутгаар салхи багатай, 8-нд Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор, 9-10-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр, зарим үед түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэв.

Улаанбаатар хот орчмоор: Ихэнх хугацаанд цас ороогүй..Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. Хугацааны эхэнд шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -34...-36 градус, бусад хэсгээр  -25...-27 градус, өдөртөө   -14...-16 градус  хүйтэн, хугацааны сүүлээр шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -26...-28 градус, бусад хэсгээр  -14...-17  градус, өдөртөө   0...5 градус  хүйтэн байв.

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/02/19

11 цаг

-11 12
O
CF
Утаа
2 м/с

ӨНӨӨДӨР - 2020/02/19

-6 21
O
CF
Үүлшинэ

7 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store