Өнгөрсөн 7 хоногт говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр -1...+4 градус дулаан байлаа

Тунадас: 29-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулс, болон говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 30-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар, 31-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 2 дугаар сарын 1-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд Хөвсгөлийн уулсаар цас орж 0.0-5.3 мм цас орсноос хамгийн их нь Сэлэнгийн Баруунбүрэнд 2.2 мм, Булганы Хангалд 2.5 мм, Сэлэнгийн Орхонтуулд 2.5 мм, Орхоны Улаантолгойд 5.3 мм байна. Бусад нутгаар цас ороогүй.

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн өртөө, харуулуудын талбай дээрх ажиглалтын мэдээгээр Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Баянхонгор, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Баян-Өлгий, Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр 1.0-33.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Завханы Баянтэсд 33.0 см, Увсын Малчин, Завханы Их-Уулд 27.0 см, Завханы Тосонцэнгэлд 26.0 см, зузаан цастай байна.

Агаарын хамгийн их температур: 30-нд баруун аймгуудын нутгаар, 31-нд ихэнх нутгаар хүйтэрсэн. бусад хугацаанд хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -18...-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -12...-17 градус, Алтайн өвөр говь болон цас багатай энгэр ээвэр газраар 0...-5 градус,  говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр -1...+4 градус дулаан, бусад нутгаар  -6...-11  градус хүйтэн байв. 

 Агаарын хамгийн бага температур: 28-нд Дорнод, Дарьгангын тал нутгаар, 31-нд нутгийн баруун хагаст, 2 дугаар сарын 1-нд төвийн нутгийн хойд хэсгээр хүйтэрч шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор -38...-44 градус хүрч хүйтэн хонолоо. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -31...-37 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар  -16...-22 градус, бусад нутгаар -23...-28 градус  хүйтэн хоносон байна.

Cалхи: Өнгөрсөн 7 хоногт 29-нд Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор, 30, 31-нд говь, тал, хээрийн нутгаар, 2 дугаар сарын 1, 2-нд зарим газраар секундэд 12-14 метр, зарим үед түр зуур секундэд 15-17 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурав. Бусад нутгаар ихэнх хугацаанд секундэд 5-10 метр байв.

Улаанбаатар хот орчмоор: 31 болон 2 дугаар сарын 1-нд 0.0 мм ялимгүй цас оров. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр.  Хугацааны эхээр хүйтний эрч суларч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -25...-27 градус, бусад хэсгээр  -16...-20 градус, өдөртөө -4...-8 градус хүйтэн байсан бол бусад хугацаанд тогтвортой хүйтэрч  шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -28...-36 градус, бусад хэсгээр  -24...-28 градус, өдөртөө   -12...-17 градус болж хүйтэн  байлаа.

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/02/19

11 цаг

-11 12
O
CF
Утаа
2 м/с

ӨНӨӨДӨР - 2020/02/19

-6 21
O
CF
Үүлшинэ

7 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store