Өнгөрсөн 7 хоногт говийн бүс нутаг болон цас багатай энгэр газраар +7...-1 градус байлаа

Өнгөрсөн 7 хоногт 25-27-ны хооронд баруун болон төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орсон байна. Хамгийн их нь Говь-Алтайн Бугатад 1.4 мм, Цээл 1.2 мм, Увсын Өндөрхангай 1.3 мм, цас орсон байна.    

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөлийн ихэнх нутаг, Говь-Алтай, Булганы хойд, Хэнтийн зүүн хойд, Дорнодын зүүн, Сэлэнгэ, Төв аймгийн баруун, Архангай, Өвөрхангайн зарим газраар 1-20 см зузаан цасан бүрхүүлтэй байгаагаас хамгийн зузаан нь Увсын Зүүнговьд 20 см, Малчинд 18 см зузаан цастай байна.

Агаарын хамгийн их температур: Өнгөрсөн 7 хоногт ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Их нууруудын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -19...-27 градус, Хүрэн бэлчир орчим, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -9....-18 градус,  говийн бүс нутаг болон цас багатай энгэр газраар +7...-1 градус, бусад нутгаар -2...-9  градус байв. 

Агаарын хамгийн бага температур: Өнгөрсөн 7 хоногт Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, -33...-40 градус, уулархаг нутаг болон томоохон голын хөндийгөөр -27...-32 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр газраар -16...-20 градус, бусад нутгаар -21...-26 градус байв. 

Cалхи:   23-нд зарим газраар, 24, 27-нд говь, талын нутгаар, 26-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрсэн бөгөөд Арц-Богдын өвөр хоолойгоор секундэд 20 метр хүрч ширүүссэн байна.  ​

Улаанбаатар хот орчмоор: Цаг агаар нэлээд тогтуун 7 хоног болж өнгөрлөө. Агаарын тем Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -24-29 градус, бусад хэсгээр -15-20  градус, өдөртөө -5-10 градус байв.

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2019/02/17

11 цаг

-16 3
O
CF
Утаа
1 м/с

ӨНӨӨДӨР - 2019/02/17

-7 19
O
CF
Багавтар үүлтэй

6 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store