Өнгөрсөн 7 хоногт Баянхонгорын Эхийн голд +13 градус хүрсэн байна

Хур тунадасны тухайд 2 дугаар сарын 25-26-нд  Өмнөговийн ихэнх, Баянхонгорын зарим нутаг болон Говь-Алтайн Бугат, Дундговийн Өлзийт, Дорноговийн Мандахад 0.0-2.0 мм цас орсноос хамгийн их нь Баянхонгорын Баянлиг, Өмнөговийн Хүрмэнд 2.0 мм цас орсон байна.  Бусад нутгаар цас ороогүй байна.

Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Баянхонгор, Хөвсгөлийн нутаг, Говь-Алтай, Булганы хойд, Архангай, Өвөрхангайн өмнөд хэсгээр 1-24 см зузаан цасан бүрхүүл тогтсоноос хамгийн зузаан нь Увсын Зүүнговьд 24см, Хяргас, Малчинд 19 см, Баруунтуруунд 18 см, Улаангомд 16 см, Завханы Баянтэсд 14 см, Завханы Цагаанхайрханд 15см, Хөвсгөлийн Хатгалд 14 см, Улиастайд 12 см зузаан цастай байна.
Ихэнх хугацаанд дулаахан Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -12...-20 градус, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхонтуул, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -1....-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар +4...+9 градус, бусад нутгаар -3...+4 градус байв. Хамгийн дулаан нь Баянхонгорын Эхийнголд +13 градус хүрсэн байна. 
Ихэнх хугацаанд хүйтний эрч сулавтар Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр Тэс голын хөндийгөөр -28...-36 градус, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчим,  Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхонтуул, Туул, Тэрэлж голын  хөндийгөөр -19...-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -8...-13 градус, бусад нутгаар -13...-18 градус хүйтэн хонолоо. Хамгийн хүйтэн нь Увсын Зүүнговьд 25-ны шөнө -36 градус хоносон байна. 
Улаанбаатар хот орчмоор: Бүх хугацаанд цас ороогүй, цаг агаар тогтуун байлаа. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -19...-23 градус, бусад хэсгээр -11...-14 градус, өдөртөө 0...+5 градус байлаа.
<< Буцах
Улаанбаатар - 2019/03/25

8 цаг

-6 21
O
CF
Утаа
2 м/с

ӨНӨӨДӨР - 2019/03/25

8 46
O
CF
Багавтар үүлтэй

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store