Өнгөрсөн 7 хоногт Баянхонгорын Гурванбулаг суманд -1.5 градус хүрч хүйтэрлээ

 

 
   

Тунадас: 12,13,17-нд төвийн аймгуудын нутгаар, 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,  16-нд баруун аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 18-нд баруун, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар 0.0-53.8мм бороо орж, аянга цахилгаан, мөндөр ажиглагдсан байна. Үүнээс хамгийн их нь Төв аймгийн Эрдэнэ суманд 53.8мм, Батсүмбэр суманд 48мм, Алтанбулаг суманд 45.3мм, Дархан-Уул аймгийн Орхон суманд 43.1мм их бороо орсон байна.  

Агаарын хамгийн их температур: Ихэнх хугацаанд баруун болон говийн аймгуудын нутгаар харьцангуй дулаан, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн бүс нутгаар +30...+36 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар  +17...+23 градус, бусад нутгаар +24...+29 градус дулаан байв. 14-ний өдөр Баянхонгорын Эхийн гол орчмоор +36 градус хүрч халсан байна.

Агаарын хамгийн бага температур: Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр, ялангуяа  Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -1.5...+3 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +12...+18 градус, бусад нутгаар +5...+11 градус хоносон байна. 12-ноос 13-нд шилжих шөнө Баянхонгорын Гурванбулаг суманд -1.5 градус хүрч хүйтэрсэн нь энэ зуны 0-ээс доош орж хүйтэрсэн анхны тохиолдол боллоо. 

Cалхи: Ихэнх нутгаар 4-9 м/с, дуу цахилгаантай түр зуурын борооны өмнө 12-18 м/с хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор: 13-15-нд 0.1-3.0мм бороо, 12,18-нд 8.0-20.3мм дуу цахилгаантай усархаг аадар бороо, мөндөр орлоо. Салхи ихэнх хугацаанд 4-9 м/с, борооны өмнө 12-14 м/с хүрч ширүүссэн байна. Ихэнх хугацаанд өдөртөө +17...+22 градус, шөнөдөө +6...+10 градус байв. 

 

 

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2019/09/23

8 цаг

10 50
O
CF
Үзэгдэлгүй
3 м/с

ӨНӨӨДӨР - 2019/09/23

25 77
O
CF
Багавтар үүлтэй

6 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store