Өнгөрсөн 7 хоногт баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын зарим нутгаар 0.0-11.0мм цас орлоо

Тунадас: Өнгөрсөн 7 хоногт баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын зарим нутгаар 0.0-11.0мм  цас орсон. Тухайлбал, 11 сарын 08-нд Увсын зарим газар, Баян-Өлгийн өмнөд, Архангайн өмнөд, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор ихэнх нутгаар 0.0-7.0мм, 11 сарын 9-нд Ховд, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Архангайн өмнөд, Завхан, Говь-Алтайн ихэнх нутгаар 0.0-11.0мм, 11 сарын 10-нд Увс, Завхан Сэлэнгэ, Дарханы ихэнх нутаг, Хөвсгөл, Хэнтий, Дорнодын зарим, Төв аймгийн зүүн өмнөд хэсгээр 0.0-2.0мм цас оров.   

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн өртөө, харуулуудын талбай дээрх ажиглалтын мэдээгээр Увс, Завхан ихэнх нутаг, Ховд, Говь-Алтай, Дорнодын зарим газар, Баян-Өлгийн зүүн өмнөд, Хөвсгөл, Архангайн баруун, Баянхонгорын хойд, Сэлэнгэ, Сүхбаатар зүүн хэсгээр 1-11.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Завханы Тосонцэнгэл, Цагаанхайрхан, Баянхонгорын Галуут, Хөвсгөлийн Жаргаланд 10-11 см, Завханы Их-Уул, Отгон, Улиастай, Баянтэс, Алдархаан, Цагаанчулуут,  Ховдын Чандмань, Говь-Алтайн Цээл, Эрдэнэд 7-9 см зузаан цастай байна. 

Агаарын хамгийн их температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, голын хөндийгөөр +1...+7 градус, Алтай өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+16 градус,  бусад нутгаар +6...+11 градус дулаан байв. 

   Агаарын хамгийн бага температур: Ихэнх хугацаанд шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -12...-20 градус,  говийн бүс нутгийн өмнөд хэсгээр  -2...-7 градус хүйтэн, бусад нутгаар -5...-12 градус хүйтэн байв.

Cалхи: Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр байсан хэдий ч 5-7-нд нутгийн зүүн хэсгээр, 8-нд Алтайн уулс болон нутгийн зүүн хэсгээр, 9-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 10-нд Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундэд 14-16 метр, түр зуур 18-20 м/с  хүрч ширүүсч шороон шуурга шуурав.  

 

Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн 7 хоногт цас орсонгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр байв. Өдөртөө ихэнх хугацаанд 3-8 градус дулаан, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -8...- 14 градус, бусад хэсгээр -3...-8 градус хүйтэн байв.

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/06/04

23 цаг

17 62
O
CF
Үзэгдэлгүй

0 м/с

ӨНӨӨДӨР - 2020/06/04

23 73
O
CF
Үүлшинэ

9 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store