Онцлох мэдээ:           8 дугаар сарын 09-ны өдрийн байдлаар Увс нуурын савын Хахираа, Хэнтий нуруунаас усжих Хүдэр, Ерөө, Балж, Туул, Хэрлэн голууд үерийн түвшинг 10-50 см даван үерлэж байгаа бол Алтай нуруунаас усжих Ховд гол Мянгад сум, Хэнтий нурууны Онон гол Дадал сум орчмоор үерийн аюултай түвшинг 10-15 см даван хүчтэй үерлэсэн хэвээр байна. Цаашид нутгийн ихэнх хэсгээр бороо орох төлөвтэй байгаа  тул дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг болзошгүй үер усны  аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон  анхааруулж байна.   Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтэс 2020-08-09

Өнгөрсөн 7 хоногт агаарын температур эрс хүйтэрч, зарим газраар шөнөдөө -39 градус хүрсэн байна

Тунадас: Өнгөрсөн 7 хоногт 12, 17-нд баруун, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, 16-нд ихэнх нутгаар 0.3-8.0мм  цас орж, цасан шуурга шуурсан байна. 11 сарын 12-нд Увсын Малчин, Хэнтийн Өмнөдэлгэр, Тэрэлжид 4.0 мм, 16-нд Хөвсгөлийн Рашаант, Шинэ-Идэрт 8.0 мм, Булганы Ингэттолгой, Эрдэнэт, Дарханд 5.0 мм, 17-нд Хэнтийн Баян-Овоо, Дорнодын Чойбалсанд 6.0 мм цас оров. 7 хоногийн нийлбэр хур тунадасны хэмжээгээр Увсын Малчинд 24.0 мм, Увсын Хяргаст 14.0 мм, Хөвсгөлийн Их-Уулд 13.0 мм, Хөвсгөлийн Рашаант, Шинэ-Идэрт 10-12 мм цас орсон байна.      

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн өртөө, харуулуудын талбай дээрх ажиглалтын мэдээгээр Баруун аймгуудын нутгийн хойд, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр 0-31.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Малчинд 31.0 мм, Завханы Баянтэс, Тосонцэнгэлд 18 см, Хөвсгөлийн Шинэ-Идэр, Жаргалан, Эрдэнэбулган, Хэнтийн Баян-Овоо, Дадалд 10-13 см зузаан цастай байна.  

Агаарын хамгийн их температур: 12, 16-17-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр өмнөх өдрөөсөө 10-15 градусаар эрс хүйтэрч өдөртөө -17...-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -9...-14 градус,  бусад нутгаар -14...-19 градус, бусад хугацаанд хүйтний эрч суларч Дархадын хотгор болон Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -5...-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5...+10 градус, бусад нутгаар -3...+2 градус байв.

 Агаарын хамгийн бага температур: 12, 16-17-нд ихэнх нутгаар өмнөх шөнөөсөө 16-21 градусаар эрс хүйтэрч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар -34...-39 градус,  Их нууруудын болон Дархадын хотгор Алтай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, хөндийгөөр шөнөдөө -27...-32 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -15...-20 градус,  бусад нутгаар -23...-28 градус байв.

Cалхи: 12, 13-нд Алтайн салбар уулс болон Арц-Богдын өвөр хоолойгоор, 16, 17-нд ихэнх нутгаар секундэд 12-14 метр, зарим үед түр зуур 25-30 м/с  хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурав.

Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн 7 хоногт 12-ны шөнө 0.7-3.0 мм, 15-нд 0.0мм, 16-17-нд 0.2-2.0 мм цас орсон байна. Бусад хугацаанд цас ороогүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 8-13 метр байв. 12, 16,17-нд хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -29...-31 градус, бусад хэсгээр -26...-28 градус, өдөртөө -18...-20 градус, бусад хугацаанд хүйтний эрс суларч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -12...-17 градус, бусад хэсгээр -9...-14 градус, өдөртөө -2...-7 градус байв.

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/08/09

11 цаг

14 57
O
CF
Бороо
1 м/с

ӨНӨӨДӨР - 2020/08/09

18 64
O
CF
Бороо

10 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store