Онцлох мэдээ:         9 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс,  Хэнтий нурууны зүүн хажуугийн Онон болон Хэрлэн голын адаг, Их Хянганы нуруунаас усжих Халх гол Ялалт баг орчимд үерийн түвшинг 5-15 см, Улз гол Чулуунхороот сум орчимд үерийн аюултай  түвшинд хүрсэн байдалтай нэлээд элбэг устай байна. Иймд дээр дурьдсан гол мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон  анхааруулж байна. Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтэс

Өнгөрсөн 7 хоногийн сүүлээр ихэнх нутгаар эрс сэрүүссэн ба, уулархаг нутаг, томоохон голын хөндийгөөр -3...-9 градус хүйтэн хонолоо

2020 оны 09 дүгээр сарын 07-ны 08 цагаас 09 дүгээр сарын 14-ний 08 цаг хүртэлх

7 хоногийн цаг агаарын тойм

Тунадас: 9-р сарын 7-нд баруун аймгуудын зүүн, төвийн аймгуудын хойд хэсгээр, говийн аймгуудын зарим газраар, 8-нд баруун аймгуудын зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 9,10-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 11-нд баруун аймгуудын зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын зарим газраар, 12-нд баруун аймгуудын зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, 13-нд төвийн аймгуудын хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар 7 хоногийн нийлбэр тунадасны хэмжээгээр 0.1-61.0 мм хэмжээтэй бороо, зарим газраар нойтон цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Хөвсгөлийн Цагаан-Үүрд 61.0 мм, Дарханы Дархан-Уулд 54.4 мм, Баянхонгорын Галуут, Булганы Бугат, Булган, Ингэттолгой, Сэлэнгийн Зүүн хараа, Хүдэр, Хөвсгөлийн Хатгалд 40.0-43.3 мм хэмжээтэй бороо, нутгийн хойд хэсгээрээ нойтон цас орсон байна.

Агаарын хамгийн их температур: Хугацааны эхээр Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар +10...+17 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр халаж +26...+32 градус, бусад нутгаар +18...+25 градус дулаан байсан бол 9-нөөс эхлэн баруун аймгуудын нутгаар цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +1...+7 градус, говийн бүсийн өмнөд хэсэг, Дорнод Дарьгангын тал нутгаар +22...+27 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн аймгуудын зүүн хэсгээр +8...+13 градус, бусад нутгаар +14...+21 градус байв.

Агаарын хамгийн бага температур: Хугацааны эхээр Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -2...+4 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр +15...+20 градус, Хангайн нурууны өвөр бэл болон Орхон Сэлэнгийн сав газраар +10...+15 градус, бусад нутгаар +5...+10 градус 10-наас эрс сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -3...-9 градус, говийн бүсийн өмнөд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар +7...+14 градус, бусад нутгаар -2... +5 градус хоносон байна.

Cалхи: 8-нд Алтайн салбар уулсаар, 9-11-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар, 12-13-нд баруун, төв, говийн аймгуудын зарим газраар түр зуур секундэд 19-21 метр хүрч ширүүссэн байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар секундэд 7-12 метр салхитай байв.

Улаанбаатар хот орчмоор: 8,9-нд 0.0-1.0 мм, 11-13-нд 2.0-6.0 мм хэмжээтэй бороо орсон. Бусад хугацаанд бороо ороогүй. Салхи 9-12-нд түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүссэн, бусад хугацаанд секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-нд Яармаг-Сонгины орчмоор +5...+7 градус, бусад хэсгээр +9...+11 градус, 8-11-нд +12...+14 градус, 12,13-нд сэрүүсэж +0...+3 градус, өдөртөө 7-11-нд +23...+25 градус, 12-ноос сэрүүсэж +15...+17 градус, 13-нд +8...+10 градус байлаа.

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/09/22

14 цаг

17 62
O
CF
Үзэгдэлгүй
3 м/с

ӨНӨӨДӨР - 2020/09/22

18 64
O
CF
Багавтар үүлтэй

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store