Өнгөрсөн 7 хоногийн сүүлээр ихэнх нутгаар хүйтэрсэн бөгөөд Монгол-Алтайн уулархаг нутгаар -15...-25 градус хүрчээ

2021 оны 10 дугаар сарын 04-ний 08 цагаас 10 дугаар сарын 11-ний 08 цаг хүртэлх 7 хоногийн цаг агаарын тойм

Хур тунадас: Өнгөрсөн 7 хоногт ихэнх нутгаар 0.0-27.0 мм бороо, нойтон цас орсон байна. Долоо хоногийн нийлбэр тунадасны хамгийн их нь Увсын Тэс, Хэнтийн Биндэрт 26,0-27,0 мм, Хэнтийн Норовлин, Баян-Адрага, Гурванбаян, Дорнодын Сэргэлэн, Өвөрхангайн Гучин-Усд 21,0-23.0 мм, бусад хэсгээр 0.0-19.0 мм орсон байна.

Цасны зузаан: Цаг уурын өртөө, харуулын  мэдээгээр Баян-Өлгийн баруун, Увс, Төв аймгийн зүүн, Хөвсгөл, Өвөрхангайн хойд, Хэнтийн баруун болон зүүн хэсгээр цасан бүрхүүл тогтож, хамгийн их нь Увсын Малчинд 21 см, Хөвсгөлийн Ренчинлхүмбэд 17 см, Баян-Өлгийн Даянд 10 см, бусад хэсгээр 0-5 см цасан бүрхүүл тогтсон байна. 

Агаарын хамгийн их температур: 04, 05-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хагаст, 7-нд говь, тал, хээрийн нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +2...+7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +14...+20 градус, бусад нутгаар +7...+14 градус байв. Бусад хугацаанд ихэнх нутгаар 3-12 градусаар хүйтэрсэн байна

Агаарын хамгийн бага температур: Хугацааны эхээр дулаан байсан ч 8-ны шөнө нутгийн баруун хагаст, 9, 10-нд ихэнх нутгаар  хүйтэрч Монгол-Алтайн уулархаг нутгаар -15...-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -10...-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -5...+1 градус, бусад нутгаар -5...-10 градус байв.

Cалхи:  Хугацааны эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар секундэд 5-10 метр байсан байна. Хугацааны дунд үеэр нутгийн хойд хэсгээр секундэд 7-12 метр хүрч, нутгийн өмнөд хэсгээр секундэд 8-13 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж цасан болон шороон шуурга шуурсан байна.

Улаанбаатар хот орчмоор:

Хур тунадас: 7,  8-9-нд Улаанбаатар хотын төвөөр  0.0-1.0 мм, Багануур, Тэрэлж орчмоор 0.0-14.0 бороо, нойтон цас орсон байна.

Агаарын температур: Хугацааны эхээр шөнөдөө  -3...+4 градус, өдөртөө +7...+14 градус, хугацааны сүүлчээр хүйтэрч Яармаг-Сонгины орчмоор -9...-11 градус, бусад хэсгээр -2...-6 градус, өдөртөө +2...+8 градус байсан байна.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, хугацааны дунд үеэр секундэд 6-11 метр, зарим үед секундэд 16 метр хүрч ширүүссэн байна.

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2021/10/25

8 цаг

-5 23
O
CF
Утаа

0 м/с

ӨНӨӨДӨР - 2021/10/25

9 48
O
CF
Багавтар үүлтэй

7 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store