Онцлох мэдээ: Үерийн аюулаас сэрэмжлүүлэх мэдээ           7 дугаар сарын 7-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Шишхэд,  Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул, Сэлбэ, Хангай нурууны өврийн Онги зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см нэмэгдсэн байна. Ус судлалын Хариг-Сагил, Хэрлэн-Мөнгөнморьт харуул орчимд  үерийн түвшинг 5 см давсан байдалтай байна. Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон  анхааруулж байна. Цаашид орох хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрөн богино хугацаанд үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух  нөхцөл бүрдэнэ. Иймд үер усны аюулаас  онцгойлон анхааруулж доорх сэрэмжлүүлгийг хүргэж байна. Үүнд: Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх. Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах. Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас , эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх. Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих. Хот суурийн газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна. Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтэс 2020-07-07  

Өнгөрсөн 7 хоногийн нийлбэр тунадасны хэмжээгээр нийт нутгаар 0.1-40.3 мм бороо, нойтон цас орсон байна

Тунадас: Өнгөрсөн 7 хоногт ихэнх нутгаар бороо, нойтон цас орсон, хур тунадас элбэгтэй 7 хоног байлаа. 7 хоногийн нийлбэр тунадасны хэмжээгээр 0.1-40.3 мм орсон байна. Үүнээс хамгийн их нь Сүхбаатарын Онгонд-40.3мм, Дарьгангад-36.6мм, Эрдэнэцагаанд 24.3мм, Түвшинширээд 19.4мм, Наранд 18.2мм, Хэнтийн Оргилд 30.0мм, Баянмөнхөд 22.0мм, Галширт 19.9мм бусад нутгаар 0.1-18.0 мм тунадас орсон байна.  

Агаарын хамгийн их температур: Хугацааны эхээр ихэнх нутгаар сэрүүн байсан боловч хугацааны сүүлээр халж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр +19...+24 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангийн тал нутгаар +29...+35 градус, бусад нутгаар +23...+28 градус хүрч халсан байна.

Агаарын хамгийн бага температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -5....+1 градус, говийн бүс нутийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангийн тал нутгаар +6...+11 градус, бусад нутгаар +1...+6 градус байв.

Cалхи: Ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс, говийн бүс нутаг, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 15-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурсан байна.

Улаанбаатар хот орчмоор: 08, 11-нд 0.0-0.6 мм бага зэргийн бороо орсон. Бусад хугацаанд бороо ороогүй. Салхи 08, 10, 11, 12-нд секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүссэн, бусад хугацаанд секундэд 6-11 метр байв. 8-10-нд сэрүүсч шөнөдөө +4...+9 градус, бусад хугацаанд +8...+12 градус, 11, 12-нд өмнөх өдрөөсөө сэрүүсч өдөртөө +14...+19 градус, бусад хугацаанд +20...+24 градус, 14-нд халж +26...+28 градус байлаа.

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/07/07

14 цаг

28 82
O
CF
Үзэгдэлгүй
4 м/с

ӨНӨӨДӨР - 2020/07/07

30 86
O
CF
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store