Онцлох мэдээ: 1 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтож, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч  нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг  онцгойлон анхааруулж байна. Мөн Аялал жуулчлалын өвлийн арга хэмжээ зохиогдож эхлэхтэй холбогдуулан мөсний баяр хийхээр төлөвлөж буй аймгууд арга хэмжээ зохион байгуулагдах гол мөрөн, нуурын мөсний зузааны хэмжилтийг холбогдох байгууллагуудтай хамтран урьдчилан хэмжиж аюулгүй байдал хангагдсан үеэр зохион байгуулахыг анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс

Өнгөрсөн шөнө Яармаг-Сонгино орчмоор -37...-39 градус хүйтэн хоножээ

Өнгөрсөн хоногт Баян-Өлгий, Ховд, Говь-алтайн зарим газраар 0,0-2,0 мм цас орсноос хамгийн их нь Ховдын Манхан, Дунд-усд 2,0 мм цас орсон байна.

Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Хөвсгөл,  Өвөрхангай, Төв, Хэнтий, Дорнодын нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Булган, Сүхбаатарын хойд, Сэлэнгийн баруун, Архангайн зүүн хэсгээр 1-20 см зузаан цасан бүрхүүл тогтсоноос хамгийн зузаан нь Увсын Зүүнговь 20 см, Малчинд 18 см, Баруунтуруунд 17 см, Хяргасд 15см, Завханы Улиастай, Баянтэст 12см, Хөвсгөлийн Хатгалд 15 см бүрхүүл тогтсон байна. 

Өчигдөр өдөр Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр -30...-36 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -22...-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8...-13 градус, бусад нутгаар -14...-20 градус  байв. 
Өнгөрсөн шөнө хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Орхон голын хөндийгөөр -40...-45 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр -34...-39 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар -21...-26 градус, бусад нутгаар -28...-33 градус хоносон байна. 
Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар секундэд 4-9 метр, зүүн аймгуудын зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүссэн байна.
Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт цас ороогүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. хүйтний эрч чангарч  өдөртөө -19...-21 градус, шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор -37...-39 градус, бусад хэсгээр -28...-30 градус хүйтэн хонолоо.
<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2019/01/21

2 цаг

-19 -2
O
CF
Утаа
1 м/с

ӨНӨӨДӨР - 2019/01/20

-8 17
O
CF
Багавтар үүлтэй

6 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store