Онцлох мэдээ: 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар гол мөрний мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-35 см нимгэрч , мөсний үзэгдэл идэвхижиж, мөсний нягт багасан мөс хэврэгшиж байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг  онцгойлон анхааруулж байна. Мөн түүнчлэн Монгол орны нийт газар нутгийн 38 хувь нь цастай байгаа ба агаарын температур нэмэгдэхийн хэрээр  гол мөрний сав газар дахь цас, мөс болон өндөр уул, ой модтой, нар бага тусдаг газруудад үлдсэн  цас хайлж шар усны үер буух нөхцөл бүрдэх тул шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.  

Өнгөрсөн шөнө Яармаг-Сонгино, Багануур, Тэрэлж орчмоор -36...-38 градус хонолоо

Өчигдөр өдөр агаарын температурын хувьд баруун болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 1-7 градусаар хүйтэрч, бусад нутгаар 1-8 градусаар дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх,  Идэр, Тэс голын хөндий, Хангайн уулархаг нутгаар -28...-34 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8...-16 градус, бусад нутгаар -18...-24 градус хүйтэн байв.  

 Харин шөнөдөө баруун болон говийн аймгуудын нутгаар 1-7 градусаар хүйтэрч, бусад нутгаар 1-7 градусаар дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр Тэс голын хөндийгөөр -42...-47 градус, Хүрэн бэлчир орчим, Алтай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг-Үр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -32...-40 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -18...-26 градус, бусад нутгаар -27...-31 градус хүйтэн хонолоо.
Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт цас ороогүй. Салхи баруун хойноос 3-8 м/с. өдөртөө -16...-18 градус, шөнөдөө Яармаг-Сонгино, Багануур, Тэрэлж орчмоор -36...-38 градус, бусад хэсгээр -27...-29 градус хүйтэн байлаа.
<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2019/04/18

23 цаг

9 48
O
CF
Үзэгдэлгүй
5 м/с

ӨНӨӨДӨР - 2019/04/18

15 59
O
CF
Багавтар үүлтэй

10 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store