Онцлох мэдээ: Нэгдүгээр сарын 13-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба  мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Он гарсаар мөс цөмрөх 3 тохиолдол гарч нэг хүний амь нас эрсдсэн тул ард иргэд мөсөн дээр авто машинтай зорчихгүй байх, бага насны хүүхдийг гол мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх зэргээр байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс 2020-01-13

Өнгөрсөн шөнө уулархаг нутаг болон томоорон голын хөндийгөөр -30...-37 градус хүрч хүйтэн хонолоо

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн өртөө, харуулуудын талбай дээрх ажиглалтын мэдээгээр Увс, Завхан, Баян-Өлгий, Ховд, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв, Дундговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын  нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Дорноговийн хойд, Өмнөговь баруун хэсгээр 1,0-28.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Малчин, Завханы Баянтэст 28.0см, Завханы Их-уулд 24см, Тосонцэнгэлд 23см, Увсын Хяргас, Сэлэнгийн Бугант 20см, Хүдэр 17см, Завханы Улиастай, Тэс, Түдэвтэй, Баян-хайрхан, Цагаан-чулуут, Цагаан-хайрхан, Хөвсгөлийн Жаргалан, Увсын Баруунтуруун, Хэнтийн Дадалд 13-17см, Увсын Зүүнговь, Улаангом, Хөвсгөлийн Чандгат, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Завханы Алдархаан, Хэнтийн Батширээт, Гурванбаян 10-12 см зузаан цастай байна. 

Тунадас: Өнгөрсөн хоногт Зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн зарим газраар 0,1-2,1 мм цас орсноос хамгийн их нь Сүхбаатарын Эрдэнэцагаан 2.1 мм, Баруун-Урт, Асгат, Уулбаян, Завханы Улиастайд 2.0 мм цас орсон байна.
Температур их: Өчигдөр өдөр Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Завхан голын эх болон Идэр, Тэс, Эг, Үүрийн голын хөндийгөөр -20...-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр  -4...-9 градус, бусад нутгаар -13...-19 градус хүйтэн байв.
Температур бага: Өнгөрсөн шөнө Дархадын хотгор, Их нууруудын болон Увс нуурын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр -30...-37 градус, Хангайн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хараа, Хэрлэн,  Улз,  Онон,  Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар -25...-31 градус, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -10...-16 градус, бусад нутгаар -20...-26 градус хүйтэн хонов.
Улаанбаатар хот орчмоор: Өчигдөр өдөртөө 0,3-0,4 мм цас оров. Өнгөрсөн шөнө цас ороогүй. Салхи баруун хойноос 4-9 м/с. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -28 градус, бусад хэсгээр  -24 градус, өдөртөө -14 градус хүйтэн байв.
<< Буцах
Улаанбаатар - 2020/01/18

14 цаг

-15 5
O
CF
Утаа
2 м/с

ӨНӨӨДӨР - 2020/01/18

-13 8
O
CF
Үүл багаснa

7 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store