Өнгөрсөн шөнө Сэлэнгийн Зэлтэрд 6.0 мм нойтон цас оржээ

2021 оны 10 дугаар сарын 13-ны 08 цагаас 2021 оны 10 дугаар сарын 14-ний 08 цаг хүртэлх цаг агаарын тойм

Хур тунадас: Өнгөрсөн хоногт Увсын зүүн, Завхан, Булганы хойд, Хөвсгөлийн баруун болон зүүн хэсгээр, Сэлэнгэ, Дарханы нутгаар 0.0-6.0 мм бороо, нойтон цас, цас орсоноос хамгийн их нь Сэлэнгийн Зэлтэрд 6.0 мм, Дархан-Уулын Орхонд 3.4 мм, Шаазгайтад 2.3 мм, Сэлэнгийн Сүхбаатар, Дархан-Уулын Дархан, Хонгорт 2.0 мм, Увсын Өндөрхангай, Сэлэнгийн Хүдэр, Хушаатад 1.0 мм, бусад нутгаар 0.0-0.9 мм бороо, нойтон цас, цас орсон байна.

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын цасны зузааны мэдээгээр Баян-Өлгий, Ховдын баруун, Увс, Төв аймгийн зүүн, Хөвсгөл, Завхан, Булган, Сэлэнгэ, Хэнтийн хойд хэсэг, Дарханы нутгаар 0.0-13 см зузаан цастай байна. Үүнээс хамгийн их нь Хөвсгөлийн Ренчинлхүмбэд 13 см, Увсын Малчинд 11 см, Баян-Өлгийн Даянд 10 см, Сэлэнгийн Сүхбаатарт 4 см, Дархан-Уулын Орхон, Булганы Хангалд 3 см, Завханы Баянхайрхан, Сэлэнгийн Зэлтэр, Хүдэр, Нийслэлийн Багануур, Хэнтийн Өмнөдэлгэр, Гурванбулагт 2см, Увсын Цагаанхайрхан, Өндөрхангай, Дархан-Уулын Дархан, Хонгор, Сэлэнгийн Хушаат, Бугант, Зүүнбүрэн, Баруунбүрэн, Цагааннуур, Завханы Цэцэн-Уул, Тэс, Булганы Бугант,  Төв аймгийн Баянжаргаланд 1 см  зузаан цастай байна.

Температур их: Өчигдөр өдөр ихэнх нутгаар 1-9 градусаар хүйтэрч Алтайн уулархаг нутгаар -2...+3 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +4...+9 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг болон Дорнод Дарьгангын тал нутгаар +13...+18 градус, бусад нутгаар +8...+13 градус байв.

Температур бага: Өнгөрсөн шөнө ихэнх нутгаар 0-13 градусаар хүйтэрч Алтайн уулархаг нутгаар -13...-18 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -7...-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1...+4 градус, бусад нутгаар -1...-6 градус хоносон байна.

Салхи: Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор: Өчигдөр өдөр 0.0 мм хур тунадас орсон. Өнгөрсөн шөнө хур тунадас ороогүй.  Салхи баруун хойноос секундэд 5-10 метр байлаа. Өнгөрсөн шөнө Яармаг Сонгины орчмоор -9 градус, бусад хэсгээр -5 градус, өчигдөр өдөр +10 градус байв.

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2021/10/25

5 цаг

-5 23
O
CF
Үзэгдэлгүй

0 м/с

ӨНӨӨДӨР - 2021/10/25

9 48
O
CF
Багавтар үүлтэй

7 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store