Өнгөрсөн шөнө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -3...+3 градус хүйтэн хонолоо

Тунадас: Өнгөрсөн хоногт Дорнод-Дарьгангын тал нутаг болон Тэрэлж голын хөндийгөөр 0.1-7.0 мм бороо оров. Хоногийн нийлбэр тунадасны хэмжээгээр хамгийн их нь Сүхбаатарын Мөнххаанд 7.0 мм, Эрдэнэцагаан, Түмэнцогтод 6.0 мм, бусад нутгаар 0.0-3.0 мм бороо орсон байна.

Температур их: Өчигдөр өдөр Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар +16...+22 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говь орчмоор +29...+34 градус, бусад нутгаар +23...+28 градус дулаан байв.
Температур бага: Өнгөрсөн шөнө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -3...+3 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15 градус, Алтайн өвөр говиор +16...+21 градус, бусад нутгаар +4...+9 градус дулаан хонов.
Cалхи: Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар секундэд 4-9 метр, говь талын нутгаар секундэд зарим үед 12-14 метр хүрч ширүүссэн байна.
Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт бороо ороогүй. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр. Өчигдөр өдөр +20...+22 градус, өнгөрсөн шөнө +7...+9 градус дулаан хонов.
<< Буцах
Улаанбаатар - 2019/11/18

11 цаг

-22 -7
O
CF
Утаа
2 м/с

ӨНӨӨДӨР - 2019/11/18

-16 3
O
CF
Багавтар үүлтэй

6 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store