Онцлох мэдээ: 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар манай орны зарим  гол мөрний мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-20 см нимгэрч, мөсний нягт багасаж, мөс хэврэгшиж байгаа тул  цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. УЦУОСМХ-н Гадаргын усны судалгааны хэлтэс 2021-03-01

Өнгөрсөн шөнө ихэнх нутгаар 1-14 градусаар хүйтний эрч суларсан байна

2021 оны 02 дугаар сарын 02-ны 08 цагаас 2021 оны 2 дугаар сарын 03ы 08 цаг хүртэлх цаг агаарын тойм

Хур тунадас: Өнгөрсөн хоногт нийт нутгааар цас ороогүй    

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Төв, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх, Ховд, Говь-Алтай, Архангайн зарим, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр 1-16 см зузаан цасан бүрхүүлтэй байна. Үүнээс хамгийн их нь Хөвсгөлийн Цагаан-Үүр, Завханы Баян-уул, Сэлэнгийн Бугантад 16 см, Сүхбаатарын Асгат, Эрдэнэцагаанд 15 см, Увсын Давст, Завханы Цагаанчулуут, Сэлэнгийн Зэлтэр, Хүдэр, Сүхбаатарын Сүхбаатар, Дарьгангад 13-14 см, бусад сумдын нутгаар 1-12 см зузаан цасан бүрхүүлтэй байна.

Температур их: Өчигдөр өдөр ихэнх нутгаар 1-12 градусаар дулаарч Увс нуурын хотгор, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 19-26 градусТэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 13-19 градусАлтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар -5...+1 градус, бусад нутгаар -6...-12 градус байв.

Температур бага: Өнгөрсөн шөнө ихэнх нутгаар 1-14 градусаар хүйтний эрч суларч Увс нуурын хотгор, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -30...-40 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраа  -11...-17 градус, бусад нутгаар -18...-24 градус хоносон байна.

Салхи: Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүссэн байна.                                                                                                 

Улаанбаатар хот орчмоорӨнгөрсөн хоногт цас ороогүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр, тэрэлж орчмоор түр зуур секундэд 15-17 метр хүрч ширүүссэн байна. Шөнөдөө Яармаг-Сонгино орчимоор шөнөдөө -31 градус, бусад хэсгээр -18...-24 градус, өдөртөө -13...-15 градус байв.

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2021/03/05

14 цаг

-7 19
O
CF
Үзэгдэлгүй
3 м/с

ӨНӨӨДӨР - 2021/03/05

-5 23
O
CF
Багавтар үүлтэй

5 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store