Онцлох мэдээ: 1 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтож, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч  нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг  онцгойлон анхааруулж байна. Мөн Аялал жуулчлалын өвлийн арга хэмжээ зохиогдож эхлэхтэй холбогдуулан мөсний баяр хийхээр төлөвлөж буй аймгууд арга хэмжээ зохион байгуулагдах гол мөрөн, нуурын мөсний зузааны хэмжилтийг холбогдох байгууллагуудтай хамтран урьдчилан хэмжиж аюулгүй байдал хангагдсан үеэр зохион байгуулахыг анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс

Өнгөрсөн шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр -1..-10 градус хүрч цочир хүйтэрлээ

Өнгөрсөн хоногт  Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн ихэнх нутаг, Архангай, Хэнтий, Дорноговийн өмнөд, Булган, Сэлэнгэ, Дорнодын хойд хэсгээр 0,0-18,1мм бороо, уулархаг нутгаар нойтон цас орсноос хамгийн их нь Өвөрхангайн Богдод 18,1 мм бороо, нойтон цас, Өмнөговийн Сайханд 14,0мм, Мандал-овоод 10,0мм, Даланзадгадад 7,0мм, Дундговийн Дэлгэрхангайд 11,0мм,  Дэлгэр-хулдад 6,0мм бороо орсон байна. 

Өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгаар 2-10 градусаар сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндий, Орхон-Сэлэнгийн саваар +1...+10 градус, говь талын нутгаар дулаарч Алтайн өвөр говь болон говь, зүүн аймгуудын нутгаар +21... +27 градус, бусад нутгаар  +13...+20 градус дулаан байв.

Өнгөрсөн шөнө ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндий, Орхон-Сэлэнгийн саваар -3...-10 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр +10... +15 градус, бусад нутгаар  +1...+9 градус дулаан хонож, газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр -1..-10 градус хүрч цочир хүйтэрсэн  байна.

Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, зарим үед түр зуур секундэд 14-17 метр хүрч ширүүссэн байна.

 

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2019/01/17

2 цаг

-21 -5
O
CF
Утаа

0 м/с

ӨНӨӨДӨР - 2019/01/16

-11 12
O
CF
Цэлмэг

6 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store