Онцлох мэдээ: 6 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар Хангай нуруунаас эхтэй Заг, Байдраг, Алтай нуруунаас усжих Ховд, Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-45 см давсан хэвээр байна. Иймд дээр дурьдсан голуудын сав, эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Мөн ойрын өдрүүдэд төвийн болон зүүн зүгийн нутгаар түр зуурын болон үргэлжилсэн бороо орох тул гол мөрний усны түвшин богино хугацаанд үерлэн үерийн болон үерийн түвшинд хүрч, цөөхөн хоногоор үерлэх, хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх боломжтой тул хуурай сайр, гуу жалгын ойролцоо болон ам тосох зэргээр бууж суурьшихгүй байхыг зөвлөж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс                                                                                                                              2019-06-27   

Өнгөрсөн шөнө Баян-Өлгий, Ховдын баруун хэсгээр 0,4-3.0 мм бороо орлоо

Өчигдөр өдөр Монгол-Алтайн уулархаг нутгаар өмнөх өдрөөс 1-4 градусаар сэрүүсч Алтай,Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 12-22 градус,  бусад нутгаар өмнөх өдрөөсөө 2-7 градусаар дулаарч Их нууруудын хотгор болон говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар +28...+35 градус, бусад нутгаар +26...+31 градус хүрч халав байв.

Өнгөрсөн шөнө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Тэс, Туул, Тэрэлжийн голын хөндийгөөр өмнөх шөнөөс сэрүүсч 4-10 градус, говийн бүс нутаг болон Дарьгангын тал нутгаар +14...+21 градус, бусад нутгаар +9...+13 градус дулаан хонов.
Ихэнх нутгаар салхи секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг болон говийн нутгийн зарим газраар секундэд 12-16 метр хүрч ширүүсэв.
Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт бороо ороогүй. Салхи баруун өмнөөс 7-12 метр. Өдөртөө +30 градус,өнгөрсөн шөнө Яармаг-Сонгины орчмоор +5...+9 градус, бусад хэсгээр +11  градус дулаан  хонолоо.
<< Буцах

Онцлох мэдээ

Урьдчилан сэргийлэх мэдээ

Өнөөдөр Төв аймгийн нутгийн зүүн, Хэнтий аймгийн нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай усархаг бороо орно.
Дэлгэрэнгүй >
Улаанбаатар - 2019/06/27

14 цаг

12 53
O
CF
Аадар бороо
4 м/с

ӨНӨӨДӨР - 2019/06/27

16 60
O
CF
Бороо

13 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store