Онцлох мэдээ:            7 дугаар сарын 8-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Ерөө, зүүн хажуугийн Хэрлэн, Увс нуурын савын Намир зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-15 см нэмэгдсэн байна. Хариг гол Сагил сум орчимд болон Хэрлэн голын эхээр  үерийн түвшинг 5 см орчим давсан байдалтай байна. Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон  анхааруулж байна. Долдугаар сарын 8,9-ий өдрүүдэд ихэнх нутгаар, 10-нд нутгийн зүүн хэсгээр усархаг бороо орох тул  тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд нэмэгдэж, үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух  нөхцөл бүрдэнэ. Иймд үер усны аюулаас  онцгойлон анхааруулж доорх сэрэмжлүүлгийг хүргэж байна. Үүнд: Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх. Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах. Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас , эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх. Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих. Хот суурийн газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна. Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтэс 2020-07-08

Өнгөрсөн хоногт Хөвсгөл аймгийн зарим газраар цасан бүрхүүл тогтжээ

Өнөө өглөөний станц, харуулуудын цасны зузааны хэмжилтийн мэдээгээр Хөвсгөлийн Алаг-Эрдэнэд 6.0 см, Хатгалд 5.0 см, Арбулаг, Улаан-Уулд 4.0 см, Ханх, Эрдэнэбулганд 3.0 см цасан бүрхүүл тогтсон байна.

Өнгөрсөн хоногт төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар 0.0-9.0 мм хур тунадас орлоо. Хоногийн нийлбэр тунадасны хэмжээгээр хамгийн их нь Сэлэнгийн Орхонтуулд 9.0 мм,  Архангайн Цэцэрлэг, Эрдэнэмандал, Булганы Могодод 8.0мм, Архангайн Түвшрүүлэх, Тариат, Сэлэнгийн Зүүнхараа, Дарханы Шаазгайтад 5.0-7.0 мм, бусад нутгаар 0.0-3.0 мм хур тунадас орсон байна.
Өчигдөр өдөр баруун, төв, зүүн аймгуудын нутгаар өмнөх өдрөөсөө 8-22 градусаар хүйтэрч Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн саваар +3...+8 градус, говь талын нутгаар +26...+31 градус, бусад нутгаар +7...+12  градус байв.
Өнгөрсөн шөнө ихэнх нутгаар өмнөх шөнөөсөө 9-14 градусаар хүйтэрч хоносон байна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор -6...-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +11...+16 градус, бусад нутгаар -3...+2 градус хонов.
Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн бүс нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүссэн байна.
Улаанбаатар хот орчмоор: Өчигдөр өдөр хур тунадас ороогүй. Өнгөрсөн шөнө 0.0 мм хур тунадас орсон. Салхи баруун хойноос 7-12 м/с. Өчигдөр өдөр +9...+11 градус, шөнөдөө 0 градус орчим хонов.
<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/07/08

11 цаг

25 77
O
CF
Униар

0 м/с

ӨНӨӨДӨР - 2020/07/08

27 80
O
CF
Дуу цахилгаантай аадар бороо

9 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store