Өнгөрсөн хоногт Увс, Завхан, Баянхонгор, Төв аймаг, Дундговь, Дорнодын нутаг, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Өвөрхангай, Дорноговь, Сүхбаатарын хойд хэсэг, Өвөрхангайн өмнөд хэсгээр 0,0-38,0 мм дуу цахилгаантай аадар бороо орлоо

Өнгөрсөн хоногт Увс, Завхан, Баянхонгор, Төв аймаг, Дундговь, Дорнодын нутаг, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Өвөрхангай, Дорноговь, Сүхбаатарын хойд хэсэг, Өвөрхангайн өмнөд хэсгээр 0,0-38,0 мм дуу цахилгаантай аадар бороо орсноос хамгийн их нь Баянхонгорын Байдрагт 38,0 мм, Баянхонгорт 25,0 мм, Дорнодын Матадад 32,0 мм, Гурванзагалд 29,0 мм, Төв аймгийн Батсүмбэрт 29,0 мм, Эрдэнэд 24,0 мм, Увсын Хяргаст 23,0 мм, Цагаанхайрханд 20,0 мм  бороо орсон байна.

Өчигдөр өдөр Алтай, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар +12...+18 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +27...+35 градус, бусад нутгаар +18..+26 градус байв.
Өнгөрсөн шөнө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр +5...+10 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн баруун хэсгээр  +17...+23 градус, бусад нутгаар +10...+17 градус хонов.
Улаанбаатар хот орчмоор: Өчигдөр өдөр 15,0-18,0 мм  бороо орсон байна. Өнгөрсөн шөнө бороо ороогүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө +17...+19 градус, шөнөдөө +9...+11 градус хонов.
<< Буцах
Улаанбаатар - 2019/08/26

8 цаг

9 48
O
CF
Үзэгдэлгүй

0 м/с

ӨНӨӨДӨР - 2019/08/26

17 62
O
CF
Үүлшинэ

9 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store