Өнгөрсөн хоногт Сэлэнгэ, Төв аймгийн зарим газар, Хэнтийн хойд, Дорнодын нутгаар 0.0-13.0 мм бороо оров

Өнгөрсөн хоногт Сэлэнгэ, Төв аймгийн зарим газар, Хэнтийн хойд, Дорнодын нутгаар 0.0-13.0 мм бороо оров. Үүнээс хамгийн их нь Хэнтийн Норовлинд 13.0 мм, Дорнодын Эрээнцавд 11.0 мм, Баян-Уулд 10.0 мм бороо орсон байна. 

Агаарын температур өдөртөө баруун аймгуудын нутгаар өмнөх өдрөөсөө 1-6 градусаар дулаарч, бусад нутгаар өмнөх өдрөөсөө 1-11 градусаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр +8...+13  градус,  Алтайн өвөр говь, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод, Дарьгангийн тал нутгаар +19...+24 градус, бусад нутгаар +13...+18 градус байв. 

Харин шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр өмнөх шөнөөсөө 1-8 градусаар дулаарч, бусад нутгаар өмнөх шөнөөсөө 1-9 градусаар сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -6...+1 градус, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангийн тал нутаг +7...+12 градус, бусад нутгаар +2...+7 градус хонолоо.

Cалхины хувьд Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар секундэд  6-11 метр, говь, талын нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүсчээ.

<< Буцах

Онцлох мэдээ

Урьдчилан сэргийлэх мэдээ

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Дорнод, Сүхбаатарын зүүн хэсгээр цасан шуурга шуурна.     
Дэлгэрэнгүй >
Улаанбаатар - 2018/09/21

5 цаг

1 33
O
CF
Цас
4 м/с

ӨНӨӨДӨР - 2018/09/20

1 33
O
CF
Цас

13 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store