Өнгөрсөн хоногт салхины хурд Алтайн уулс болон говь тал хээрийн нутгаар зарим үед түр зуур 16-21 м/с хүрч, цасан шуурга шуурсан байна

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн өртөө, харуулуудын талбай дээрх ажиглалтын мэдээгээр Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Өвөрхангай, Өмнөговь,  Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Баян-Өлгий, Ховд, Баянхонгор, Дундговийн зарим, Говь-Алтайн хойд, Дорноговийн өмнөд хэсгээр 0.0-34.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Завханы Их-Уулд 34.0 см, Тосонцэнгэлд 33.0 см , Завханы Баянтэс, 32.0 см, Увсын Малчин 30.0 см, Увсын Улаангом, Түргэн, Хяргас, Зүүнговь, Баруунтуруун, Завханы Цагаанхайрхан, Түдэвтэй, Хөвсгөлийн Жаргалан, Галт, Булганы Бугант, Сэлэнгийн Хүдэр  20.0-25.0 см, Увсын Тэс, Завханы Алдархаан, Нөмрөг, Улиастай, Яруу, Идэр, Баянхайрхан, Тэлмэн, Хөвсгөлийн Чандагат, Чандмань-Өндөр, Булганы Хангал, Буян-Агт Бугат, Орхон, Архангайн Өндөр-Улаан, Өлзийт, Өмнөговийн Булган, Хэнтийн Дадал, Батширээт, Норовлин, Гурванбаян, Батширээт 11-18 см, бусад нутгаар 1-10 см  зузаан цастай байна.

Тунадас: Өнгөрсөн хоногт  Говь Алтай, Баянхонгорын зүүн,  Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнодын   өмнөд хэсэг,  Өмнөговийн нутгаар 0.1-7.0 мм цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Өмнөговийн Даланзадгадад 7.0 мм, Булганд 6.0 мм , Ханбогдод 5.0  мм,  Өвөрхангайн Богд, Өмнөговийн Ноён, Цогт-овоо, Дорноговийн Замын Үүдэд 3.0-4.0 мм, Баянхонгорын Хориулт, Бодь, Өмнөговийн Баяндалай, Манлай,  Дорнодын  Халх Голд 2.0мм  цас орсон байна. 
Температур их: Баруун аймгуудын нутгаар бага зэрэг дулаарч, бусад нутгаар 1-21 градусаар хүйтэрч Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -16...-19 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр -10...-16 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 0...-6 градус, бусад нутгаар -6...-10 градус байв.
Температур бага: Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийгөөр -33...-40градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр  -26...-32 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр  -15..-20 градус, бусад нутгаар -21...-25 градус хоносон байна.
Салхи: Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар 5-10 м/с, Алтайн уулс болон говь тал хээрийн нутгаар зарим үед түр зуур 16-21 м/с хүрч цасан шуурга шуурсан байна
Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт  цас ороогүй. Салхи гол төлөв баруун баруун хойноос 5-10 м/с. Өчигдөр өдөр 7- 8 градусаар хүйтэрч -12...-13 градус, өнгөрсөн шөнө  Яармаг Сонгины орчмоор -33 градус орчим , бусад хэсгээр -24... -26 градус байв.
<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/02/19

11 цаг

-11 12
O
CF
Утаа
2 м/с

ӨНӨӨДӨР - 2020/02/19

-6 21
O
CF
Үүлшинэ

7 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store