
Өнгөрсөн хоногт Нийслэл хот орчмоор 19.0-26.0 мм бороо оржээ
Өнгөрсөн хоногт Төв, Говь, Зүүн аймгуудын ихэнх нутгаар 0.2-42.0 мм их бороо орсоноос хамгийн их нь Дорнодын Булганд 42.0 мм, Чойбалсанд 18.0 мм, Баянтүмэнд 24.0 мм, Төв аймгийн Зуунмодод 37.0 мм, Нийслэл хот орчмоор 19.0-26.0 мм, Архангайн Батцэнгэлд 26.0 мм, Увсын Өндөрхангайд 25.0 мм, Дундговийн Говь-Угтаалд 18.0 мм бороо орсон байна.
Өчигдөр өдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор +18...+23, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод, Дарьгангийн тал нутгаар +33...+38 градус, бусад нутгаар +22...+28 градус дулаан байв.
Өнгөрсөн шөнө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор +5...+10 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангийн тал нутгаар +18...+23 градус, бусад нутгаар +14...+19 градус хонов.
Улаанбаатар хот орчмоор: Өчигдөр өдөр 0.3-0.7 мм, өнгөрсөн шөнө 19.0-26.0 мм бороо орсон. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өчигдөр өдөр +22...+24 градус, өнгөрсөн шөнө +15..+17 градус дулаан хонов.

Онцлох мэдээ
2 цаг




ӨНӨӨДӨР - 2019/12/07



6 м/с


Шинэ мэдээ

