Онцлох мэдээ: 7 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Үүр, Шишхэд, Хангай нурууны өврийн Шар-Ус, Байдраг болон Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 20-75 см нэмэгдэж, Бэлтэс, Үүр, Байдраг, Шар-Ус, Хархираа, Түргэн, Хариг, Намир, Ховд, Буянт зэрэг голууд үерийн түвшинг 10-105 см даван тус тус хүчтэй үерлэж байна. Ирэх өдрүүдэд бараг нийт нутгаар түр зуурын, гэнэтийн, хүчтэй аадар бороо орох төлөвтэй ба жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх магадлал өндөр тул нийт ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, амарч, зугаалж буй хүмүүсийг  үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс

Өнгөрсөн хоногт Өмнөговийн Манлайд салхи түр зуур 31 м/с хүрч цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрчээ

 Өнгөрсөн хоногт баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг болон Хэнтийн хойд хэсгээр 0,0-18,3 мм бороо, нойтон цас орсноос хамгийн их нь Булганы Дашинчилэн, Архангайн Түвшрүүлхэд 18,0-18,3 мм, Цэцэрлэг, Жаргалантад 14,0 мм орсон байна.  

Өнөө өглөөний 8 цагийн өртөө харуулын талбай дээрх хэмжилтээр Хөвсгөл, Архангай, Төв аймгийн ихэнх нутаг, Завхан, Өвөрхангай, Дундговь аймгийн хойд хэсэг, Булган, Сүхбаатарын өмнөд хэсгээр 1-23 см цасан бүрхүүл тогтсоноос хамгийн их нь Архангайн Түвшрүүлхэд 23 см байна.
Температур их: Өчигдөр өдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр өмнөх өдрөөсөө 1-8 градусаар дулаарч, бусад нутгаар 1-11 градусаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 0...+6 градус, Эхийн голын Баянбүрд болон говь, талын нутгаар +19..+27 градус, бусад нутгаар +8...+16 градус байв.
Өнгөрсөн шөнө ихэнх нутгаар 1-12 градусаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -1..-8 градус, Эхийн голын Баянбүрд болон говь талын нутгаар +7...+14 градус, бусад нутгаар 0...+7 градус байлаа.

Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар 7-12 м/с, нутгийн өмнөд хэсгээр 14-18 м/с, зарим үед секундэд 20-28 м/с, Өмнөговийн  Манлайд түр зуур 31 м/с хүрч цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна.

Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн шөнө 2,0-3,0 мм бороо, нойтон цас орлоо. Салхи баруун хойноос 8-13 метр. Өчигдөр өдөр +18...+20 градус, өнгөрсөн шөнө 0...-2 градус байв.

 
<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2019/07/17

14 цаг

28 82
O
CF
Үзэгдэлгүй
2 м/с

ӨНӨӨДӨР - 2019/07/17

30 86
O
CF
Аянга цахилгаантай аадар бороо

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store