Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүссэн байна

Өнгөрсөн хоногт Увсын Түргэн 0.3 мм, Улаангом, Сагилд 0.0 мм цас орсон байна. Бусад газраар цас ороогүй.Өнөө өглөөний 08 цагийн байдлаар цаг уурын өртөө, харуулын талбай дээрх хэмжилтээр Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Дорнодын ихэнх нутаг, Ховдын баруун өмнөд, Сүхбаатар, Төв аймгийн зүүн, Булган, Хэнтийн хойд хэсэг, Архангайн зарим газраар 0-16 см зузаан цасан бүрхүүлтэй байна. Цасан бүрхүүлийн хамгийн зузаан нь Увсын Зүүнговьд 16 см, Малчинд 13 см, Улаангом, Баруунтуруун 10 см, Хөвсгөлийн Хатгалд 15 см, Улаан-Уулд 14 см зузаан цастай байна. 

Өчигдөр өдөр ихэнх нутгаар 1-11 градусаар дулаарч Дархадын хотгор болон Хөвсгөлийн уулархаг  нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -14...-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...-4 градус, бусад нутгаар -5...-13 градус байв.

Өнгөрсөн шөнө ихэнх нутгаар 1-13 градусаар дулаарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -23...-29 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -6...-13 градус, бусад нутгаар -14..-22 градус хоносон байна.

Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт цас ороогүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө -10...-13 градус, шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор -25 градус, бусад хэсгээр -19...-22 градус хоносон байна.

<< Буцах
Улаанбаатар - 2018/12/11

17 цаг

-16 3
O
CF
Утаа

0 м/с

ӨНӨӨДӨР - 2018/12/11

-15 5
O
CF
Багавтар үүлтэй

6 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store